Бразил, Португал ялагдсан 13 дахь өдрийн тэмдэглэл

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 03

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин, Катараас мэдээлж байна

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээний хэсгийн тоглолтууд дууслаа.

Арабын ертөнц, муслим шашинт улсад анх удаагаа болж буй уг тэмцээнд " ногт ганзагалаж" ирсэн 32 шилдэг багийн тэн хагас нь нутгаа зорих боллоо. Зарим нь нулимстай, гунигтай буцаж буй бол зарим нь нүүр бардам, харц дээгүүр харьж яваа.

Мэдээж дэлхийн дөрвөн удаагийн аварга Герман, дэлхийн хошой аварга Уругвай, Бельги, Данийн багуудыг энэ тэмцээнд дахин харахгүй гэхээр бас харамсмаар.

Харин Саудын Араб,Тунис , Эквадор энэнээс ч илүү бололцоо байна гэсэн бодолтой, өөдрөг нутаг буцаж буй биз ээ.

Өнөөдөр болсон тоглолтод айдаггүйгээ авдрандаа хийгээд авсан Бразил, Португал нөөц тоглогчдоо талбайд гаргаж, гол тоглогчдоо "нөөцлөв".

Португал ч тэр, Бразил ч тэр тоглолтын сүүлчийн минутад гоол алдаж хожигдлоо. Гэхдээ аль аль нь хэсгээ тэргүүлсэн байрлалаа алдаагүй. Бразилийн Камерунд хожигдсон нь  Камерунд болон Швейцарь, Сербэд нөлөөлсөнгүй.

Харин Португал Солонгост хожигдсоноор Уругвайн "хойдохыг" уншчихлаа. Португал ядахдаа тэнцсэн бол Уругвай гарах байв.

Уругвайчууд эхний хоёр тоглолтод сулхан тоглосны горыг амсаж, Суарез нулимс дусаан тэмцээнээ дуусгалаа.

Серб-Швейцарийн тоглолт тун сонирхолтой өрнөж швейцариуд 3:2-оор хожин хасагдах шатанд үлдлээ.

Шилдэг 16 багийн нэр тодорхой болсон хойно цаашдын зам харгуй нь ч бас ямар байх нь харагдаж байгаа.

Зүүн жигүүрээс Холланд, Аргентин,Хорват, Бразил , баруун жигүүрээс Англи, Франц, Испани, Португал гараад ирэх боломж өндөр.

Аль нэг нь " бөх хүн бүдүүн өвсөнд" болчихгүй бол хагас шигшээд Холланд/Аргентин- Хорват/Бразил, нөгөө талаас Англи/Франц-Испани/Португал таарна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ogi(103.229.121.10) 2022 оны 12 сарын 04

Azi afrikgimin haashaa hichbe 8d ypon uldeh bh

0  |  0
Bi(66.181.160.49) 2022 оны 12 сарын 03

Netherlands

0  |  0
zochin(103.229.120.222) 2022 оны 12 сарын 03

odoo holland gedeg uls baikhguiee, niederland bolson shuu , alban yosoor, olon uksyn setguulchee

0  |  0
Top