Өнөөдөр шөнө хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолт эхэлнэ. Авсралийн шигшээ баг Аргентины эсрэг тоглох юм.
Австралийн багийн хамгаалагч Милош Дегенек тоглолтын талаар “Харамсалтай нь би Мессигийн фэн. Гэхдээ би түүнд ялалт ерөөхөөс илүү өөрөө дэлхийн аварга болохыг хүсэж байна. Мессигийн сүүлийн дэлхийн аваргын тэмцээн болохоор Аргентин түрүүлэх гэж их хичээнэ. Харин бид түүнд нь саад хийх болно. Би Мессид хайртай, тэр бол түүхэн дэх шилдэг хөлбөмбөгч. Гэхдээ түүний эсрэг тоглох нь нэр төрийн хэрэг гэж би үзэхгүй. Яагаад гэвэл тэр биднээс ялгаагүй жирийн нэгэн хүн. 1/8 финалд тоглох нь харин нэр төрийн хэрэг. Австрали улсаа төлөөлөх нь нэр төрийн хэрэг” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )