Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна (Таван цагариг сонин)
***
"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний 48 тоглолтын дараах байдлаар 2,45 сая хүн цэнгэлдэх хүрээлэнд зочилжээ.
Цэнгэлдэх хүрээлэнгийн дүүргэлт 96% байгаа гэнэ.
***
"Education city stadium" болсон Уругвай-Өмнөд Солонгосын тоглолтын үед хөгжөөн дэмжигчдийн гаргасан дуу чимээ 131 дицебиль хүрсэн бөгөөд энэ дуу чимээ нь хард рок хамтлагийн тоглолтын үед гардаг дуу чимээтэй ойролцоо юм байна.
***
Доха хот дахь FIFA FAN Festival нэг сая дахь зочноо хүлээн авчээ. Египетээс ирсэн хөгжөөн дэмжигч сая дахь зочин болж, зохион байгуулагчдаас түүнд ДАШТ-ий финалын тоглолтын хос тасалбар гардуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )