АРХАНГАЙ аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 04

Монголын Үндэсний Бөхийн Холбоо СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны гурав дахь өдрийн барилдаанд Архангай Ховд аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 13:12-оор ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа. Ялсан баг шагналын 5.000.000 төгрөгөө гардаж, давсан бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм.

Архангай аймгийн багт улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын гарди М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/, аймгийн хурц арслан С.Сүхбат /0/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/ даваа авсан бол Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /3/, улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын начин Б.Сосорбарам /0/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/ даваатай барилдацгаалаа.

Архангай аймгийн багаас цэргийн арслан Л.Отгонбаатар эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул сэлгээнд улсын арслан Р.Пүрэвдагва орж барилдсан юм.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hurelsuh(202.21.109.57) 2022 оны 12 сарын 05

batolzii bolioroo chi

0  |  0
1(202.21.109.57) 2022 оны 12 сарын 05

batolzii barag hudlaa unaad bsan daa

0  |  0
Top