Монголын Үндэсний Бөхийн Холбоо СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны хоёр дахь өдрийн барилдаанд Баян-Өлгий аймгийн баг Дундговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14:11-ээр ялалт байгуулж, шигшээ найман багийн нэгээр шалгарлаа.
Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик сэлгээгээр орж барилдан /2/, өсөх идэр начин Н.Мустафа /3/, аймгийн хурц арслан У.Береке /3/, М.Еркебулан /3/, аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /3/ даваа авсан бол, Дундговь аймгийн багт улсын начин А.Алтанхуяг /2/, Э.Даш /4/, Э.Ванданцэрэн /5/, аймгийн арслан Б.Доржсүрэн /0/, Д.Энхболд /0/, сэлгээгээр аймгийн заан Э.Мөнхболд/0/ даваатай барилдлаа.
Дундговь аймгийн багаас аймгийн заан Б.Анандпүрэв эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул оронд нь улсын начин А.Алтанхуяг орж барилдсан юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )