Катар-2022: Шөвгийн наймд Англи, Францын хэн нь ялах вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Өчигдөр Катарт хөлбөмбөгийн ДАШТ-ий 1/8 финалын ээлжит тоглолтууд явагдлаа. Францын баг Польшийг 3:1, Англи Сенегалыг 3:0 ялж, дараагийн шатанд шалгарав.

Франц – Польш 3:1 (1:0, 2:1)

Гоол: 1:0 – 44 Жиру, 2:0 – 74 Мбаппе, 3:0 – 90 Мбаппе, 3:1 – 90, пенальти Левандовски.

Франц – Льорис, Кунде (Дисаси, 90), Варан, Упамекано, Эрнандес, Рабьо, Тчуамени (Фофана, 66), Жиру (Тюрам, 76), Гризманн, Дембеле (Коман, 76), Мбаппе.

Польш – Шченсны, Кэш, Глик, Кивер (Беднарек, 86), Берешиньски, Каминьски (Залевски, 71), Франковски (Гросицки, 87), Крыховяк (Белик, 71), Зелиньски, Шиманьски (Милик, 64), Левандовски.

Шар хуудас: Тчуамени (31), Берешиньски (47), Кэш (88).

Ийнхүү Европын хоёр том гүрэн болох Франц, Англи шөвгийн наймд хоорондоо өрсөлдөх боллоо. Тэд анх удаагаа ДАШТ, Евро гэсэн том тэмцээний плей-оффт хоорондоо таарч байгаа юм.

Англи – Сенегал 3:0 (2:0, 1:0)

Гоол: 1:0 – 38 Хендерсон, 2:0 – 45 Кейн, 3:0 – 57 Сака.

Англи – Пикфорд, Уокер, Магуайр, Стоунз (Дайер, 77), Шоу, Хендерсон (Филлипс, 82), Райс, Беллингем (Маунт, 76), Фоден (Грилиш, 65), Сака (Рэшфорд, 65), Кейн.

Сенегал – Менди, Сабали, Кулибали, Диалло, Якобс (Балло-Туре, 84), Менди, Сисс (Гуйе, 46), Ндиай (Дьенг, 46), Сарр, Диатта (Сарр, 46), Диа (Дьедиу, 72).

Шар хуудас: Кулибали (76).

Тоглолт хэзээ, хаана болох вэ?

12 дугаар сарын 10-ны Бямба гарагт Эль-Хаур хотын “Аль Байт” цэнгэлдэхэд 03.00 цагаас эхэлнэ. Ялсан нь хагас шигшээд дэвших юм. Энэ хоёр багийн хэсэгт Испани (1/8-д Мароккотой таарсан), Португал (1/8 финалд Швейцартай тоглоно) багууд байгаа. Франц, Английн багууд тэднээс нэг өдрийн амралт илүү гэсэн давуу талтай.

Хоорондын тоглолт

Англи, Францын аварга загаснууд түүхэндээ 32 дахь удаагаа таарч тоглож байгаа. Эхний зургаан тоглолт нь 1920-тод оны үед болсон бөгөөд хөлбөмбөгийн эх орон Англи 6:0, 5:1 гэсэн том ялалт байгуулж байв. Ер нь тэр үед англичууд 17 ялалт, 5 тэнцээ, 9 ялагдал гэсэн үзүүлэлтээр илүүрхэж байлаа.

ДАШТ-д тэд хамгийн сүүлд 1982 онд Испанид таарч байсан. Тэр үед Английн баг Брайан Робсон, Пол Маринер хоёрын гоолоор 3:1 ялж байв. 21 дүгээр зуунд Евро-2004, Евро-2012 тэмцээний хэсгийн шатанд учраа таарч байсан. 2004 онд Франц 2:1, 2012 онд 1:1 тэнцэж байлаа.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халаухан (202.126.89.220) 2022 оны 12 сарын 08

Англи холино

0  |  1
Зочин(66.181.188.43) 2022 оны 12 сарын 08

Франц хожиноо.

5  |  0
ЗоЧин(66.181.161.18) 2022 оны 12 сарын 08

Англи бүх насаараа дэмжлээ хожих болтугай.Франц энэ удаа болноо хөөрхий Англичуудын хожих хэрэгттэ

7  |  2
САЙН БАЙНА(103.111.68.3) 2022 оны 12 сарын 08

ФРАНЦ ХОЖНОО БҮР ФИНАЛД ҮЛДЭНЭ

5  |  3
Top