Габриэл Жезус, Алекс Теллес хоёр ДАШТ-д дахин тоглохгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Өнөөдөр 1/8 финалд Өмнөд Солонгостой тоглох Бразилын шигшээ баг гэмтлээр тоглогчдоо алдсаар байна. Багийн лидер Неймар талбайд гарах эсэх нь одоо ч тодорхой бус байгаа бол Камерунтай хийсэн тоглолтын дараа дахин хоёр тоглогч эмнэлэг барааджээ.

Габриэл Жезус, Алекс Теллес хоёр хоёулаа баруун өвдөгний бэртлийн улмаас дахин Катар-2022 тэмцээнд тоглохгүй боллоо. Жезусын гэмтэл нэг сар эмчлүүлж эдгэрэх оноштой гэнэ. Харин Теллес хагалгаанд орох магадлалтай тул хэзээ талбайд эргэн ирэх нь бүрхэг ажээ.

Эхний тойргийн дараа хамгаалагч Данило, Алекс Сандро хоёр гэмтсэн байгаа билээ.

Тоглолт өнөөдөр 03.00 цагаас болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top