Өнөөдөр Катарт 1/8 финалын хоёр тоглолттой.
Япон – Хорват
23.00 цаг. Эль-Вакра. Стадион “Аль-Жануб”.
Хорватын шигшээ түүхэндээ гурав дахь удаагаа ДАШТ-ий плей-оффт тоглож байна. Үүнээс хоёрт нь медаль хүртсэн гайхамшигтай амжилттай. 1998 онд Нидерландыг ялж, хүрэл медаль, 2018 онд финалд Францын багт ялагдаад мөнгөн медаль авч байлаа. Гэхдээ тэд хасагдах шатны дөрвөн тоглолтод үндсэн цагт ялж чадахгүй байгаа. 2018 онд ОХУ-д Хорват Дани, ОХУ-ыг пенальтигаар, Английг нэмэлт цагт ялж байлаа. Хорватын шигшээ Катарт хоёр удаа 0:0 тэнцсэн цорын ганц баг. Канадыг 4:1 ялснаар хоёрдугаар байраар гарсан. Никола Влашич эхний тойрогт гэмтсэн ч Канадтай 20 минут тоглож, Бельгитэй хийсэн тоглолтод талбайд гараагүй.
Японы шигшээ түүхэндээ дөрөв дэх удаа, сүүлийн хоёр ДАШТ дараалан плей-оффт шалгарч байна. Харин хэсгээс гараад дараагийн тоглолтод дандаа ялагдаж байжээ. Нутагтаа болсон 2002 оны ДАШТ-д Туркт 0:1, 2010 онд Парагвайд пенальтигаар (0:0, 5:3), 2018 онд Бельгийг 52 дахь минутад 2:0 ялж яваад гурван гоол алдан, маш харамсалтай ялагдсан юм. Японы шигшээ Катарт эхний үед ялагдаж байгаад хоёр удаа ялсан түүхэн дэх гурван багийн нэг болсон. Хөх Самурай нар Үхлийн хэсгийг тэргүүлэхдээ 2010, 2014 оны дэлхийн аваргууд болох Испани, Германыг ялж, шалгарсан юм. Гэмтэл бэртлийн хувьд Томиясү бүтэн тоглолт хийж чадахгүй хэвээр байгаа.
Бразил – БНСУ
03.00 цаг. Доха. Стадион 974.
Португалыг ялж, гайхамшиг бүтээсэн БНСУ-ын багийн довтлогч, гол од Сон Хын Мин ялалтын гоолын дамжуулалтыг өгсөн ч өөртөө шүүмжлэлтэй хандаж байна. Сон “Би ДАШТ-ий хасагдах шатанд шалгарах мөчийг эртнээс хүлээж, манай баг чадна гэдэгт итгэлтэй байсан. Би багийн ахлагчийн үүргийг хангалттай гүйцэтгэж чадахгүй байгаа ч багийн андууд минь миний өмнөөс зүтгэж байна. Тэдэндээ их баярлаж, бас бахархаж байна. Манайхан хэзээ ч бууж өгдөггүй, багийнхаа төлөө өөрсдийгөө золиосолдог хүмүүс” гэж ярьжээ. БНСУ-ын шигшээ H хэсгээс хоёроор гарсан билээ. Италийн “Наполи” багийн хамгаалагч Ким Мин Чжэ Ганатай хийсэн тоглолтод гэмтээд Португалын эсрэг гараагүй. Өнөөдөр түүний тоглох эсэхээс их зүйл шалтгаална.
Бразил G хэсгийг тэргүүлсэн ч өв тэгш баг байсангүй. Сүүлийн тойрогт Камерунд ялагдаж, нэр төрөө сэвтүүлсэн. Багийн лидер Неймар гэмтлээс эргэн ирвэл ялалт тэдний хувьд илүү ойрхон болно. Гэхдээ дасгалжуулагч Тите түүнгүйгээр Өмнөд Солонгосыг буулган авч чадна гэж үзвэл эрсдэлээс зайлж, гаргахгүй байх магадлалтай. Неймараас гадна Алекс Сандро, Данило гэмтэлтэй байгаа. Мөн Габриэл Жезус, Алекс Теллес хоёр хүнд гэмтэж, энэ ДАШТ-д дахин талбайд гарахгүй гэдэг нь тодорхой болсон.
Сэтгэгдэл ( 4 )
Аль нь ч чадахгүй ❗❗❗Хорват , Бразил хоёулаа гарна ❗
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n
Япон хорват 50:50 боломжтой, харин кимчинуудийн боломж бразилийн эсрэг бараг л 0 байх даа