Катар-2022: Аригато! "ХӨХ САМУРАЙ"

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Ц.Энхтүвшин Катараас мэдээлж байна (Таван цагариг сонин)

Сүүлийн хоёр дэлхийн аваргыг тодотгож  чимсэн, өөрсдийн өнгө төрх, ёс зүй, хөдөлмөрч шургуу, даруу байдлаараа үзэгчдийн таашаалд нийцсэн баг бол яахын аргагүй Японы шигшээ баг.

Герман, Испани гээд дэлхийн аварга, хөлбөмбөгийн хүчирхэг гүрнүүдийн багийг хожиж, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Хорватын шигшээтэй 120 минут тэнцүү үзлээ шүү дээ.
 


Хүндэтгэж, хайрламаар. Бахархмаар.

Тивийнхээ хөлбөмбөгийн нэр төрийг мандууллаа, мандууллаа.
 


Хэдэн сая хүүхэд багачууд эдгээр залуусын үлгэр жишээгээр хөлбөмбөгт дурлаж хичээллэх бол? Катарт гэхэд л Японы багийн жерсиг сурагласан, хайсан хүмүүс зөндөө. Албан ёсны дэлгүүрүүдэд нь анх ирэхэд зөндөө л байсан одоо бүгд зарагдаад дууссан, SOLD OUT болсон байна.

Хөлбөмбөгийн, спортын үлгэр нөлөө гэж ийм агуу!!!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsend(66.181.161.39) 2022 оны 12 сарын 07

Hi yponii hul bumbugchid mash sain baisan bayr hvrgey. Good lake

1  |  0
Top