"Нүүрсний хулгай"-г эсэргүүцсэн жагсаал ГЭРЭЛ ЗУРАГТ

2022 оны 12 сарын 06

 

Иргэд ард түмний амьдралын боломжийг хулгайлж, байгалийн баялгийг хувьдаа завшсан "нүүрсний хулгайч" нарыг эсэргүүцэж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаалыг 2022 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр Төрийн ордны гадаа буюу Сүхбаатарын талбайд эхлүүлсэн.

Улмаар иргэдийн эсэргүүцэл ширүүсэж, жагсаалын хоёр дахь өдөр төрийн ордон руу дайрч, ордны хаалга болон гадаах төмөр хашаа эвдсэн. Үүнтэй уялдаж хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга жагсаалыг тараах захирамж гаргасан ч хүчнийхэн болон иргэдийн дунд ноцтой мөргөлдөөн болоогүй, иргэд жагсаалаа зогсоосон учир захирамжаа цуцалсан юм.

Мөн өдөр иргэдийн шаардлагын дагуу Засгийн газраас "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-н асуудлаар шалгаж байгаа АЛБАН ТУШААЛТНУУДЫН нэрсийг зарласан. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр 2022.12.05 мэдээлэл хийхдээ "2017 оноос хойш шалгагдаж байгаа 385 мянга гаруй тонн нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой" компанийн эзэмшлийн талбайгаас жижиг "Тавантолгой" компани олборлолт хийж, нэг ёсондоо өөрийнхөө талбайгаас хэтрүүлэн авсан байна гэдэг дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Энэ тухай 2017, 2018 онд олон нийтэд УИХ-ын гишүүд, сайд нар мэдээлж байсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл эцсийн шийдвэр тодорхой гараагүй байна. Үүнд жижиг "Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигч, УИХ-ын нэр бүхий гишүүн компани эзэмшигчийнхээ хувиар шалгагдаж байгаа" гэдгийг хэлсэн юм.

"Нүүрсний хулгай"-г эсэргүүцсэн жагсаал Zindaa.mn сайтын гэрэл зурагчин Д.Амаржаргалын дуранд хэрхэн буусныг хүргэе.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top