Өчигдөр (2022.12.06) Катарт плей-оффын эхний шатын сүүлийн хоёр тоглолт явагдлаа.
Өмнөд Солонгост ялагдаж, дараагийн шатанд Бразилтай таарахаас зугтсан хэмээн багагүй шүүмжлүүлсэн Испанийн баг Мароккотой учирлаа. Хоёр баш үндсэн болон нэмэлт цагт гоол оруулалгүй хуурай тэнцсэн. Ингээд пенальтигаар хувь заяагаа шийдэхээр боллоо.
Сабиригийн цохилт – гоол.
Сарабия – штанг.
Хаким Зиеш – гоол.
Хаалгач Буну Солерийн цохилтыг хаалаа.
Буну Бускетсийн бөмбөгийг хаалаа.
Хакими гоол оруулж, Марокко яллаа.
ДАШТ-ий хамгийн сүүлийн сул баг гэж нэрлэгдээд байсан Марокко баатарлаг гавьяа байгуулж, Испанийг яллаа. Уг нь Испанийн тоглогчид бэлтгэл дээр тус бүр 1000 удаа пенальти цохиж, бэлтгэж байсан гэнэ. Испанийн шигшээ ДАШТ-д таван удаа тоглолтын дараах пенальти цохисон. Үүнээс дөрөвт нь ялагдаж байжээ.
Марокко – Испания 0:0 (0:0, 0:0, 0:0, 0:0), пенальти - 3:0
Education City Stadium
Марокко – Буну, Хакими, Саисс, Агерд (Эль-Ямик, 84), Мазрауи (Аттийят-алла, 82), Амрабат, Амалла (Шеддира, 82), Унаи (Банун, 120), Зиеш, Буфаль (Эз Абде, 66), Эн-Несири (Сабири, 82).
Испани – Унаи Симон, Лапорт, Родри, Альба (Бальде, 98), Бускетс, Педри, Гави (Солер, 63), Льоренте, Ольмо (Фати, 98), Асенсио (Мората, 63), Ферран Торрес (Уильямс, 75; Сарабия, 118).
Шар хуудас: Лапорт (76), Саисс (90).
Сэтгэгдэл ( 0 )