ЗАВХАН аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

Монголын үндэсний бөхийн холбоо, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны тав дахь өдөр Баянзүрх дүүргийн баг Завхан аймгийн багтай учраа тааран барилдлаа.

Завхан аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, шигшээ наймд шалгаран, шагналын 5.000.000 төгрөгөө гардсан бөгөөд тус багт Улсын заан М.Лхагвагэрэл /5/, сэлгээгээр орсон Улсын харцага Л.Лха-Очир /3/, Улсын харцага Д.Бат-Эрдэнэ /3/, Улсын харцага Ш.Пүрэвгарьд /3/, Улсын начин М.Чимэдвандан /4/, Улсын начин Т.Дүгэрдорж /1/ нар даваа авсан бол Баянзүрх дүүргийн багаас Улсын начин Ж.Ням-Эрдэнэ /1/, Улсын начин Э.Энх-Амгалан /1/, аймгийн арслан Б.Тайван /1/, аймгийн арслан Б.Нямсамбуу /1/, аймгийн заан Б.Даваадалай /2/, сэлгээгээр орсон аймгийн заан Э.Өлзийбаяр /0/ нар тус тус барилдлаа.

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 07-ны 19:00 цагаас Өвөрхангай аймгийн баг Улаанбаатар хотын багтай барилдана.

Дашрамд дуулгахад, маргааш болох байсан Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Ардчилсан намаас дахин тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
 

Эх сурвалж: МҮБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top