ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаан Швейцарын Лозанна хотод болж байна. Хурлаас Олон улсын сонирхогчдын боксын холбооны гишүүнчлэлийг зогсоосон 2019 оны шийдвэрээ хэвээр үлдээсэн байна.
ОУОХ-ны Спортын захирал Кит Макконнелл “Бид IBA холбооны тэргүүн Умар Кремлевт захидал илгээж, Сонирхогчдын боксын холбооны удирдлага, санхүүд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн. Тус холбооны үйл ажиллагаанд гишүүнчлэлийг нь сэргээх ямар ч ахиц, дэвшил байхгүй байгаа тул шийтгэлийг хэвээр үлдээлээ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
ОУОХ-ноос 2019 онд IBA (тэр үед AIBA) холбооны гишүүнчлэлийг зогсоосон. Боксыг олимпын хөтөлбөрт үлдээсэн ч тэмцээнийг ОУОХ-ны тусгай хорооноос зохион байгуулсан. Энэ жилийн зургаадугаар сард ОУОХ-ноос 2024 оны Парисын олимпын хөтөлбөрт боксыг үлдээсэн ч 2028 оны олимпын наадмаас хасаад байгаа билээ.
Парисын олимпын наадмын боксын эрх олгох тэмцээнийг ОУОХ-ноос өөрсдөө зохион байгуулахаар болсон билээ.
Сэтгэгдэл ( 0 )