ОУОХ-ноос 12 дугаар сарын 31-нд дуусах Хойд Солонгосын Үндэсний Олимпын Хорооны хориг шийтгэлийг сунгахгүй гэж зарлалаа. Ингэснээр 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс тус улсын тамирчид олимпын эрхийн тэмцээнд оролцох чадах боллоо. ОУОХ-ноос Токио олимпын наадамд оролцоогүйн учир БНАСАУ-ын ҮОХ-г 2021 оны есдүгээр сард гишүүнчлэлийг нь зогсоосон юм.
Энэтхэгийн ҮОХ-ны асуудлыг энэ сарын 10-нд шийдвэрлэх бол Гватемалагийн ҮОХ-ны эрхийг сэргээсэнгүй.
Сэтгэгдэл ( 0 )