Катар-2022: Германы баг хоёр хуваагдсан байжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Германы шигшээ баг хоёр ДАШТ дараалан хэсгээсээ гарч чадсангүй. Катарт тэд Японы багт ялагдаад, Испанитай тэнцэж, Коста-Рикаг ялсан ч гэрийн зүг одохоос өөр аргагүй болсон. 2014 оны дэлхийн аваргаас хойш Германы шигшээд өөдтэй зүйл ер тохиолдсонгүй. 2024 оны Европын АШТ-ийг тэд нутагтаа зохион байгуулна. Дахин шившгээ тарих гээгүй бол маш хурдан шинэчлэл хийх хэрэгтэй байгаа юм.

Харин Германы хөлбөмбөгийн холбооноос ахлах дасгалжуулагч Ханс Фликийг халсангүй, үргэлжлүүлэн итгэл хүлээлгэж байгаагаа мэдэгдлээ.

Ханс-Дитер Флик “Манай хамт олон 2024 оны Еврод амжилттай оролцоно гэсэн өөдрөг бодолтой байна. Катарт үзүүлснээс илүү сайн амжилт гаргаж чадна” гэж ярьсан байна.

Sport Bild-д бичсэнээр “Катар-2022” тэмцээний үеэр Германы шигшээ баг дотор хагарал гарсан. Мюнхен хотын Бавари багийнхан болон бусад гэсэн хоёр лагерь үүссэн байсан гэнэ. Дасгалжуулагч Флик Бавари багийнханд илүү ойр ханддагаас энэ хагарал гарчээ. Эхний тойрогт Японтой хийсэн тоглолтын өмнө Мануэль Нойер, Леон Горетцка хоёр зураг авхуулахдаа амаа дарж, эсэргүүцэл үзүүлэх хэрэгтэй гэж багаа ятгасан. Харин бусад нь ямар нэг улс төрийн мэдэгдэлд оролцох хүсэлгүй байсан байна. Талбайд гарах бүрэлдэхүүнд Бавари багийнхан илүү олон байгаад бусад нь мөн дургүйцэж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochim gd shaacijee(202.55.188.94) 2022 оны 12 сарын 09

monoosoo mon gj shaaj bn haana americ germany hoyr bgd bsn ym teneg mongol ynhan

0  |  0
Zochim(202.55.188.125) 2022 оны 12 сарын 09

Shaadag pizdaanuud unasand shaltag mundahgui gej Amerik ahiinhh booviig hohoj Amerik gchiinhee aliig dolooj tseveleed buzartsan omhii Fashist German bol hun torolhtonii zanalt daisan monoosoo mon

0  |  3
Top