Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа Францын багийн довтлогч Килиан Мбаппе багийнхаа бэлтгэлд оролцоогүй нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан. Эх сурвалжийн мэдээлснээр Килиан шагайндаа гэмтсэн ч хөнгөн гэмтэл тул санаа зовох зүйлгүй гэнэ.
AP News-т бичсэнээр Мбаппе Англитай хийх тоглолтод оролцох нь тодорхой, харин эхний минутаас гарах уу, үгүй юу гэдгийг дасгалжуулагч шийдэх юм.
Мбаппе одоогийн байдлаар дөрвөн тоглолтод таван гоол хийгээд байгаа. Францын шигшээ энэ сарын 10-нд Английн багтай тоглох хуваарьтай байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )