ӨВӨРХАНГАЙ аймгийн баг Шигшээ наймд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Монголын үндэсний бөхийн холбоо, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх үндэсний бөхийн цуврал барилдааны хоёрдугаар шатны зургаа дахь өдрийн барилдаанд Өвөрхангай аймгийн баг Улаанбаатар хотын багтай учраа таарч барилдан илт давуу буюу 22:3-аар ялж, шигшээ наймд шалгаран шагналын 5.000.000 төгрөгөө гардлаа.

Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын харцага Ц.Бямба-Отгон /5/, улсын начин Б.Лхагвадорж /0/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /5/, сэлгээгээр орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/ даваа авсан бол Улаанбаатар хотын багт улсын начин Б.Бадамсүрэн /2/, аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ /1/, аймгийн арслан Ч.Мөнхтогтох /0/, аймгийн заан М.Даваасүрэн /0/, аймгийн харцага Э.Ширнэн /0/ даваатай барилдацгаалаа. Сэлгээнд аймгийн арслан Л.Батсайхан барилдах байсан боловч гэмтлийн улмаас энэ удаагийн барилдаанд оролцсонгүй.

Өнөөдөр 19:00 цагаас Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай барилдана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top