"Эрдэнэс Тавантолгой"-н Б.Ганхуягийн хамаарал бүхий 5 хүнийг баривчилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Засгийн газраас нүүрсний хулгай гэх хэрэг дээр Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахална. Мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газар дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах, гадаад улсаас мэдээ мэдээллийг гаргуудж өгөх анхны хуралдаан дээрээ тохирлоо. Мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн.

Өнгөрсөн шөнө "Эрдэнэс Таван толгой" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын найман хүнийг хойшлуулашгүй журмаар баривчилсан. Энд "Хишиг арвин индустриал" ХХК-ийн Б.Хишигдорж нарын гурван хүн, бусад нь Б.Ганхуягийн хамаарал бүхий таван хүн бий. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ өөртөө давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэх мэдээллийг Ажлын хэсгээс ирүүлсэн. Өнөөдөр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Дээр дурдсан хүмүүсийн орон байр, ажлын байранд нь үзлэг нэгжлэг хийх ажиллагаа үргэлжилж байна.

 "Хишиг арвин индустриал" ХХК-ийн тухай точхон мэдээлэл өгөхөд "Эрдэнэс Таван толгой" компанийг анх үүсгэн байгуулагдсан цагт хөрс хуулалт болон олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон компаниудын нэг гэдэг мэдээллийг надад өгсөн. Энэ компанитай болон Б.Ганхуяг нарын хооронд албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт, мэдээлэл олдсон учраас хэргийн үнэн зөвийг тогтооход саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан" гэлээ. 

Холбоотой мэдээллийг ЭНД дарж уншина уу!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(192.82.81.213) 2022 оны 12 сарын 08

Ug usgiin aldaagaa hynaj baildaa pls\n

0  |  0
Top