Катар-2022: Нэг тоглолтыг 11 шүүгч дэнслэх боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 08

“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний шүүгчдийн хороо ээлжит шинэ рекордоо тогтоох гэж байна. ДАШТ эхлэхээс өмнө л нэг тоглолтыг 10 шүүгч шүүх шийдвэр гарсан нь урьд өмнө байгаагүй тоо байлаа. Тэгвэл шөвгийн наймаас эхлэн шүүгчийн тоог нэгээр нэмж, нэг тоглолтыг 11 шүүгч дэнслэх болжээ.

Катарт тэмцээн эхлээд талбайн шүүгч, 1-р туслах, 2-р туслах шүүгч, 4 дэх шүүгч, видео шүүгч, видео шүүгчийн туслах, отон тоглолтын видео шүүгч, видео шүүгчдийн туслах, 5 дахь нөөц шүүгч, видео шүүгчийн нөөц туслах гэсэн арван хүн шүүж байсан билээ. Отон тоглолтын видео шүүгч хагас автомат системээс отон тоглолт байсан мэдээллийг аваад видео шүүгчид дамжуулдаг. Видео шүүгчдийн туслах нь ВАР-ын өрөөнд байрлана. Гэхдээ монитор харж суухгүй, бусад шүүгчдийн ард зогсоод туслах үүрэгтэй.

Тэгвэл ФИФА-гаас техникийн осол, саатал гарсан тохиолдолд даатгал гаргахаар шийджээ. Өөрөөр хэлбэл шүүгчдийн хооронд холбоо тасалдах үед нөөц шүүгч нар ажилдаа орж, шүүгчдийн үүрэг солигдоно. 4 дэх шүүгч ВАР өрөөнд очиж, видео шүүгчийн үүргийг гүйцэтгэж эхлэх юм. Түүний талбайн дэргэдэх ажлыг 5 дахь нөөц шүүгч хийх болно.   

Маргаашаас шинээр гарч ирэх шүүгч нь видео нөөц шүүгч бөгөөд онц тохиолдол гарах үед ажил үүрэг гүйцэтгэхээр хүлээж суух юм. Ингээд жишээ болгож, Хорват, Бразилын тоглолтыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Талбайн шүүгч Майкл Оливер (Англи)

1-р туслах Стюарт Берт (Англи)

2-р туслах Гари Бесуик (Англи)

4 дэх шүүгч: Мустафа Горбаль (Алжир)

5 дахь нөөц шүүгч: Абдельхак Этшиали (Алжир)

Видео шүүгч: Пол ван Букел (Голланд)

Видео шүүгчийн туслах: Массимилиано Иррати (Итали)

Отон тоглолтын видео шүүгч: Кэтрин Несбитт (АНУ)

Видео шүүгчийн туслах: Хуан Сото (Венесуэл)

Нөөц видео шүүгч: Мокране Гурари (Алжир)

Видео шүүгчийн нөөц туслах: Редуан Жийед (Марокко)

ФИФА-гийн Шүүгчдийн хорооноос шөвгийн наймын тоглолтын өмнө шүүгчдийн тоог цөөлсөн. Хэсгийн тоглолтод ажилласан 16 шүүгч, 30 туслах, 5 видео туслах гэртээ хариад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top