ТӨВ аймгийн баг Шигшээ наймд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Монголын Үндэсний Бөхийн Холбоо СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны долоо дахь өдрийн барилдаанд Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай учраа тааран барилдаж, 16:9-өөр Төв аймгийн баг ялалт байгуулж, шигшээ наймд шалгарав.

Төв аймгийн багт улсын харцага Ө.Даваабаатар /4/, улсын начин Г.Ганжад /4/, улсын начин Д.Хүдэрбулга /4/, сэлгээгээр орсон аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр /0/, аймгийн арслан П.Эрхэмжаргал /4/, аймгийн арслан И.Мандах /0/ даваатай барилдсан бол Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /2/, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх /0/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /3/, сэлгээгээр орсон аймгийн арслан Б.Зоригтбаатар /1/, аймгийн арслан Э.Буянтогтох /1/, аймгийн заан Б.Бадамдорж /2/ даваатай барилдацгаалаа.

Өнөөдөр орой 19:00 цагаас Багануур дүүргийн баг Булган аймгийн баг барилдсанаар Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд өндөрлөнө.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top