Маргааш АНУ-ын Айовад чөлөөт бөхийн Дэлхийн Цомын тэмцээн эхэлнэ. Тэмцээнд Сербийн ДАШТ-ий шилдэг 5 баг, Дэлхийн шигшээ өрсөлдөх болно. Эрэгтэйчүүдийн тэмцээнд Иран, дэлхийн шигшээ, Гүржийн баг нэг хэсэгт орсон бол нөгөө талд АНУ, Япон, Монгол өрсөлдөх болсон.
Дэлхийн Цомын тэмцээний нэгэн санаа зовоосон зүйл нь Ираны баг тамирчдын визийн асуудал болоод удаж байгаа. АНУ визээ өгөхгүй чангалж, Иран нь шазуур зуугаад бойкот хийгээд явдаггүй болоод байв. Энэ оны хоёрдугаар сард АНУ-д чөлөөт бөхийн багийн нөхөрсөг тоглолт болох байсан ч Ираны шигшээ баг очоогүй. Учир нь багийн зарим гишүүдийн виза гараагүй тул багаараа явахаа больсон юм.
Харин энэ удаад Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос баг тамирчдад улс төрийн ямар нэг эсэргүүцэл, санхүүгийн хүндрэл гэх шалтгаангүйгээр оролцох үүрэг өгсөн. Хэрэв Дэлхийн Цомд оролцохгүй бол ирэх жилийн Азийн АШТ, олимпын эрх олгох ДАШТ-д оролцуулахгүй гэсэн тул Ираны баг эрсдэл гаргахаас эмээлээ. Тэд виза нь гардаггүй Алиреза Карими, Алиакбар Фазли, Амирали Азарпира нараа үлдээгээд визанд орсон. АНУ-ын Засгийн газраас Ираны багт визийг нь бага зэрэг удаасан ч тус тусад нь өгсөн. Эцэст нь дээрх гурван бөхийн виза нь ч гарч, иранчууд АНУ-д амжилттай газардан, бэлтгэлдээ ороод байна.
Ираны шигшээ баг
57 кг – Реза Момени; 61 кг – Армин Хабибзаде; 65 кг – Рахман Амузад, Мохаммадреза Багери; 70 кг – Амир Яздани, Алиакбар Фазли; 74 кг - Мохмадсадех Фирузпур, 79 кг – Мохаммад Ноходи, Али Савадкухи; 86 кг – Алиреза Карими; 92 кг - Амирхоссейн Фирузпур, Камран Гасемпур, 97 кг – Амирали Азарпира; 125 кг - Амирреза Масуми.
Сэтгэгдэл ( 0 )