Португалын шигшээ багийн ахлагч Криштиану Роналду сүүлийн үед хэл аманд их орж байгаа. Өмнөд Солонгостой хийсэн тоглолтод хэт амин хувиа хичээсэн, сэлгээнд суухдаа уурласан, ялагдлын гоолын дамжуулалтыг эсрэг багтаа өгсөн гээд шүүмжлэл их байсан.
Роналдуг сэлгээнд суулгасан Португалын шигшээ хасагдах шатанд Швейцарыг бут ниргэсэн нь түүнгүйгээр Португал илүү сайн тоглож байна гэсэн бодолд олон шинжээчийг хүргэсэн. Шинжээчдийн дүгнэлт хэвлэлд гарах тусам Роналдуг шүүмжлэгчдийн тоо эрс нэмэгдсээр, төрөлх нутагт нь хүртэл “Роналду шигшээ багаас гарна гэж айлгажээ”, “Гараанд гарахгүй бол харина гэжээ” гэх зэрэг мэдээ гарч эхэлсэн.
Эцэст нь Роналду шөвгийн наймын чухал тоглолтоос нэг хоногийн өмнө сөрөг талынхандаа хариу өгч, багаа ахлагчийн ёсоор хамгаалж, нэгтгэхээр шийджээ.
Тэрээр олон нийтийн сүлжээнд “Манай шигшээ баг гадаад хүчин зүйлийн нөлөөнд эвдрэн сүйдэхээргүй бат бэх хамт олон билээ. Манай Португалчууд бол хэнээс ч айхгүй, хэт зоригтой ард түмэн юм. Мөрөөдлийнхөө төлөө эцсээ хүртэл тэмцэх жинхэнэ баг бол манай баг. Бидэнтэй хамт байгаарай. Урагшаа, Португал” гэж бичсэн юм.
“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний ¼ финалд маргааш буюу 10-нд Португал, Мароккогийн тоглолт болох юм.
Сэтгэгдэл ( 8 )
Marokkod yalagdtsoon.gahgah
Portugal bol gal met dureltseh yostoi\n
Фэнүүддээ бурхан болцон хүн дээ
Спорт нас юм даа. Хийдгээ хийсэн дэлхийн од .
Portugal Ronaldo
Portugal Ronaldotoi baihad bugdiig chadna.
Амжилт.Улам ихээр гялалзаарай.
Portugal