Катар-2022: Аймхай гэгдсэн Луис Энрике халагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Испанийн Эзэн хааны хөлбөмбөгийн холбооноос “Катар-2022” дэлхийн аваргын тэмцээнд амжилтгүй оролцсон шигшээ багийнхаа ахлах дасгалжуулагч Луис Энрикег ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

Холбооноос шигшээ багаа хөгжүүлэх шинэ төсөлд орох болсноо зарласан. Холбооны тэргүүн Луис Рубиалес, Спортын захирал Хосе Франсиско Молина нар Энрикед өөрсдийн биеэр энэ талаар мэдэгдсэн байна.

Испанийн шигшээ баг 1/8 финалд Мароккод хожигдоод тэмцээнээс хасагдсан. Өмнө нь хэсгийн сүүлийн тоглолтод Японд санаатай ялагдаж, Бразилын багтай таарахаас зайлсхийсэн гэсэн яриа ч гарсан. Ямар ч гэсэн Энрикег бараг 80 хувь бөмбөг эзэмшээд хаалга руу цохидоггүй аймхай дасгалжуулагч гэж шинжээч болгон дүгнээд байсан юм.

Луис Энрикегийн оронд 61 настай Луис де ла Фуэнте Испанийн шигшээг удирдах боллоо. Тэрээр 19, 21 хүртэлх насны залуучуудын багийг тивийн аварга болгож, Токио олимпын мөнгөн медаль хүртсэн дасгалжуулагч юм.

 “Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний үеэр Карлуш Кейруш (Иран), Отто Аддо (Гана), Херардо Мартино (Мексик), Роберто Мартинес (Бельги), Паулу Бенту (БНСУ), Луис Энрике (Испани ) нарын зургаан дасгалжуулагч халагдаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top