Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр орон нутгийн "Тавантолгой" ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон гэх мэдээллийг өглөө.
Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон байна.
Мөн өнөөдрийн хуралдааны үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.
Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний хүсэлтийг хүлээн авч, оронд нь ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Р.Отгонжаргалыг Гаалийн ерөнхий газрын даргаар томилсон байна.
Холбоотой мэдээг ЭНД дарж уншина уу!
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН
Сэтгэгдэл ( 3 )
yalna2
arai2
sunu2