"Улс төр, бизнесийн бүлэглэл жагсаалыг хөтлөхөөр оролдож байна"

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.  

Тэрбээр "Уул уурхайн салбарт өөрсдийн нөлөөллөө тогтоосон байсан улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг сүүлийн үед маш ихээр хөндөгдөж байна. Уул уурхайгаас алдагдсан боломжоо олж авахаар дараах уурхайг төрд авсан. 
 

  • "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь 
  • “Монголросцветмет” ТӨҮГ
  • Багануурыг уурхай
  • Бор-Өндөр
  • Хөтөлийн "Цемент шохой"
  • Дарханы төмөрлөгийн үйлдвэр
  • Оюутолгой
  • Хөгжлийн банк

Сүүлийн үед уул уурхайн салбарт өөрсдийн нөлөөллөө тогтоосон байсан улс төр, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа цаг үе өнөөдөр таарч байна. Нөгөө талаас төр засаг Хармагтай, Ноён уул, Салхит, Асгат, Гутайн даваа Тост тосон бумба зэрэг уул уурхайн алдагдсан ордыг ч улсад авах ажиллагааг хийж байгаа.

Эдгээрийг эзэмшиж байсан бизнес болон улс төрийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул жагсаалыг эмх замбараагүй байдал руу хөтлөхөөр оролдож байгаа тухай хууль, хяналтын байгууллага тогтоосон.

Үүнтэй холбоотой Х.Нямбаатар сайд мэдээллийг шуурхай өгч, ажиллаж байгаа. Төр засаг улстөр, бизнесийн бүлэглэлтэй тэмцэж байгаа тэмцлээ зогсоохгүй. Бидний хэлж жаншсанаар жижиг Тавантолгой буюу "Тавантолгой" ХК-ийн тухайд орон нутаг 51 хувь, хувийн өмчлөлд 49 хувь нь байдаг. Гэвч сүүлийн 10 гаруй жил тус уул уурхайн компаниас Монголын нийт ард түмэнд үр өгөөж орж ирсэн тохиолдол байдаагүй. Төрийн төлөөлөл гэдэг утгаараа Өмнөговь аймагт хөрөнгө оруулалт хийдэг гэдэг тайлбарыг өгч ирсэн. Харамсалтай нь хоосон машин гарсан нэрээр, Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас мөргөцөг алга болсон. Энэ асуудлаас харахад Жижиг Тавантолгойд нэлээд асуудал байгаа нь тодорхой болж байна. Тиймээс Засгийн газарт олгогдсон эрхийн хүрээнд Өмнөговь аймагт бүрэн эрхт төлөөлөгч томилж, хоосон гарсан гэж мэдүүлээд буй нүүрс тээвэр хийсэн байж болзошгүй тээврийн асуудал, Эрдэнэс Тавантолгой, бусад нүүрсний хулгайг нэг мөр шийдвэрлэх зорилгоор ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг ажиллуулах шийдвэр гарсан" гэлээ.

Мөн Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нарт цар тахлын цаг үед олон нийтийн эргэлзээ төрүүлээд байгаа асуудлыг ил тод болгох, вэйб сайт ажиллуулах үүрэг даалгавар өгөгдсөн гэдгийг тодотгов.  

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(45.72.91.48) 2022 оны 12 сарын 12

arai2

0  |  0
hitad(45.72.90.241) 2022 оны 12 сарын 12

sunu2

0  |  0
oros (192.241.91.173) 2022 оны 12 сарын 12

yalna2

0  |  0
Zochin(86.111.136.19) 2022 оны 12 сарын 10

Sain bn.Tur zasagtaa bayarlalaa.

0  |  0
зочин (202.9.46.228) 2022 оны 12 сарын 09

ЗГ- г огцруулах нь иргэдэд бус, зөвхөн хулгайчдад ашигтай тусна. нүүрсний хулгайг ЗГ өөрөө ил гаргаж тавьж, олны анхааралд оруулсан шүү. иймд үнэхээр л үнэний төлөө жагсаж бга бол ЗГ-аа дэмжиж хамтран ажиллах ёстой. Засаг солиод дордоно уу гэхээс дээрдэхгүй. Төрийн өмчийн хулгайтай тэмцэж бга ганц ЗГ нь Оюун-эрдэнийн ЗГ гэдгийг эрүүл ухаантай бол хэн ч ойлгоно. мөнгөөр жагсагчид бол эх орноосоо урвагчид, хорлон сүйтгэгчид гэдгээ ойлгох хэрэгтэй. Залуучуудад үүнийг ойлгох ухаан байгаа гэдэгт итгэж бна.

1  |  0
Top