Дана Уайт: Энэ том хаалганд оруулж чадахгүй, хөлбөмбөг бол тэнэг спорт

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Холимог тулааны UFC холбооны тэргүүн Дана Уайт хөлбөмбөгт дургүй. Алс тэртээ 2008 онд Playboy сэтгүүлд ярилцлага өгөхдөө тэр “2018 он гэхэд UFC холбоо америк хөлбөмбөгийн NFL, хөлбөмбөгийн ДАШТ-ээс илүү нэрд гарна” гэж хэлж байлаа.

Тэр бараг таах шахсан. Учир нь 2018 онд Хабиб - Макгрегорын халз тулаан ОХУ-2018 хөлбөмбөгийн тэмцээнээс чансаагаар илүү байсан билээ.

Дундаж үзүүлэлтээр л хөлбөмбөгийн олон тоглолтод ялагдсан юм.
 


Дана Уайт 2012 онд Канадын Calgary Sun радиод ярилцлага өгөхдөө “Хоккей тоглож сурахын тулд маш их авьяас хэрэгтэй тул би хоккейг хүндэлдэг. Харин европ хөлбөмбөг бол огт өөр. Би хөлбөмбөгт дургүй. Хамгийн авьяас, ур чадвар хэрэггүй спорт бол хөлбөмбөг. Бод л доо, гуравхан настай хүүхэд хүртэл тоглож чаддаг. Гүйгээд, бөмбөг өшиглөөд л боллоо. Энэ том хаалганд тоглож, тоглож тоо нь 3:1 гэсэн харьцаагаар төгсдөг. 3:1 гэдэг чинь их тоо билүү? Тэгвэл бүр тэнэг юм байна. Ийм хаалганд гуравхан гоол оруулж чадахгүй гэхээр үнэхээр авьяасгүй улсууд юм аа, тэр хөлбөмбөгчид.

Хоккей тоглоход тэшүүрээр гулгана, цохиур мод барина, хаалга нь жижигхэн, хаалгач нь том. Хоккейд л тооны харьцаа 3:1 байх ёстой бус уу.

Тэгээд хэзээ ч хэн нэг нь хүрч ирээд мөргөөд унагаж магадгүй. Унагаахыг дүрмээр зөвшөөрнө. Зодолдож ч болно. Жинхэнэ авьяас, хурд, хүч шаардсан спорт.

Намайг бага байхад ямар ч хамгаалалт, дуулгагүй тоглодог байлаа. Бид одоо аймхай хулчгаруудын ертөнцөд амьдарч байна. Бүх юманд аюулгүй байдлыг хангана гээд л. Зодоон бол хоккейн салшгүй нэгэн хэсэг” гэж хэлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top