Азербайжаны АШТ-ий үеэр 16 настай жүдоч амиа алджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Азербайжаны Шаган хотын Олимпын цэнгэлдэхэд болсон жүдо бөхийн тэмцээний үеэр 16 настай жүдоч Туран Рустамов амиа алдсан хэрэг Азербайжанд ихээхэн шуугиан тариад байна.
 


Тус улсын Astar цахим сувгаас амиа алдсан хөвгүүний ар гэр болон дасгалжуулагч, мөн сэжигтэн Руслан Сафихановын (2002 онд төрсөн) аавтай уулзан ярилцаж, хэргийг тодруулжээ.

Туран Рустамов 66 кг-ын жинд барилддаг байсан. Дасгалжуулагч Агал Сафаровын хэлснээр хоёр ялаад, гурав дахь барилдаанаа хүлээн сууж байсан байна.

Тэр таван барилдааны дараа татамид гарах ёстой байсан ба дасгалжуулагч Сафаров шүүгчдийн ард, харин Туран үзэгчдийн суудалд байжээ.
 


Агал Сафаров “Тэмцээн болж байсан болохоор их дуу чимээтэй байсан. Ар талд чанга чимээ гарахаар нь эргээд хартал хоёр хүн барьцалдсан байсан. Эхлээд би түүнийг Туран гэж мэдээгүй. Салгаад хартал Туран нэл цус болчихсон байсан. Түргэн тусламж байгаагүй тул түүнийг өөр машинд суулгаж, замдаа түргэн тусламжийн машинд шилжүүлсэн. Араас нь такси бариад очтол Тураныг нас барсан гэж хэлсэн” гэж ярьжээ.
 


Тураны гэр бүлийнхэн тэмцээнийг зохион байгуулагчдад гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Ямар ч тэмцээнд эмч байх ёстой атал байгаагүй. Мөн аюулгүй байдлыг хангаагүй гэж тэд харамсан гомдоллож байна. 
 


Амиа алдсан Тураны аав Зяка Рустамов “Миний хүүгийн зүрхэнд хоёр удаа хутгалсан байсан. Руслан Сафиханов хүн явуулж, манай хүүг сандал дээрээс хөлөө буулга гэж хэлүүлсэн гэсэн. Харин хүү гутлаа найздаа өгчихсөн гээд хөлөө өргөсөн юм шиг байна лээ. Гэтэл Руслан өөрөө ирж, хүүг зодож, хутгалж эхэлсэн. Бичлэг дээр хутгалж байгаа нь тодорхой харагдаж байгаа. Хүүгийн эргэн тойронд байсан хүмүүс концерт үзэж байгаа юм шиг л хараад зогсож байсан” гэж сэтгүүлчид ярьжээ.
 


Руслан Сафихановыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Санаатайгаар хүний амь хөнөөсөн нь нотлогдвол 14-20 жилийн хорих ял оноох юм.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Khuslen (202.126.89.18) 2022 оны 12 сарын 12

Арай л дэндүү зүгээр байсан хүнийг очоод хутгална гэдэг бол өайж боломгүй зүйл үнэхээр харамсалтай юм. Мөрөөдөлдөө хүрч чадаагүй байхад нь санаатайгаар ална гэдэг үнэхээр харамсалтай юм.

0  |  0
B.d(202.126.90.13) 2022 оны 12 сарын 12

Tiim zoolon huulitaimuu

0  |  0
Азербайжан Турк(122.201.24.66) 2022 оны 12 сарын 12

Лал исламын шашинтай хүмүүс

2  |  2
M.n(66.181.161.66) 2022 оны 12 сарын 12

Ymar aimar ym be zohion baiguulalttai ym shig

9  |  0
ирмүүн(103.229.122.186) 2022 оны 12 сарын 12

15

1  |  1
ss(43.242.243.8) 2022 оны 12 сарын 12

ss

4  |  2
ss(43.242.243.8) 2022 оны 12 сарын 12

ss

3  |  2
ss(43.242.243.8) 2022 оны 12 сарын 12

ss

6  |  0
Keke(66.181.161.45) 2022 оны 12 сарын 12

Энэ Багууд угаасаа аймар броонктой хүмүүс. Хол байсан нь дээр.

8  |  1
зочин(66.181.166.196) 2022 оны 12 сарын 12

Бөхчүүд угаасаа зэрлэг бүдүүлэг улс, жүдо, үндэсний бөх, чөлөөт бүгд ялгаагүй, үндэсний бөх бол бүр цэвэр бөх хүний хэмжээ хязгааргүй шунал дээр тогтож байдаг спорт, мөнгөний төлөө бөхчүүдээс юу ч гарч мэднэ дөө

sda ve(202.126.89.168) 2022 оны 12 сарын 12

belen hutgatai yavj bsan geheer erni l hvn alah zorilgotoi bsan banshdee nasaar ni horivol taarna

27  |  2
zochin(202.9.47.17) 2022 оны 12 сарын 12

ugaasa tir huuhden zaya l baisan l baihdaa

2  |  35
Dolgormaa(66.181.160.102) 2022 оны 12 сарын 12

baliar novsh ve. amiig amiar geh heregtei

14  |  0
G(103.229.122.187) 2022 оны 12 сарын 12

16 nasta huuhded os sandg ymr novshin yrgcin be

22  |  1
S(49.179.37.93) 2022 оны 12 сарын 12

Huuhde zuw humuujuuleegui etseg odo yay ghwde

5  |  37
Qyu(103.57.95.246) 2022 оны 12 сарын 11

Ugaasaaa nàaad heden ulsuud chine muuhai zerleg buduuleg ulsuud bdag

7  |  4
Ж .Э(203.91.115.55) 2022 оны 12 сарын 11

Ёооё жудоч хүү амиа алдсан юм бна сэвээчдээ

4  |  9
Зочин(192.82.83.115) 2022 оны 12 сарын 12

Жудо хундлэл энэ тэр гэж их ярьдаг ч жинхэнэ яргачдыг бэлддэг нь аль эрт тодорхой болсон ш дээ, манайд ч нэг хунд гар шоронд сууж л байна, угаасаа бех гээч юмны мен чанар хаана ч адилхан доо

30  |  7
үзэгч(202.179.27.226) 2022 оны 12 сарын 12

спорт,жүдогийн мөн чанар аль эрт алга болсон

18  |  3
Зочин(202.21.107.76) 2022 оны 12 сарын 12

Спортын ч бай, ер нь ямар нэг тэмцээн уралдаанд оролцож байгаа хүмүүс ялж, ялагдаж сурсан байх хэрэгтэй. Ганц төмөр зүүхийн төлөө хүний амь бүрэлгэх юм. Юм үзээгүй хогийн гар вэ.

29  |  1
Top