Катар-2022: Хорватад Бразилыг ялах ганц л арга бий юу?

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Өнөөдөр 23:00 цагаас хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман багийн тулаан эхэлнэ.

Өнөөдөр Хорват - Бразил, Аргентин - Нидерланд гэсэн хоёр тоглолттой. Шинжээчдийн үзэж буйгаар Катарт түрүүлэх хамгийн магадлал өндөр багаас Бразилын баг нэрлэгдэж байгаа. Тэдэнтэй Хорватын шигшээ энэ тэнцүү өрсөлдөж чадах уу? Эсвэл тэд цаг сунгаж, пенальти цохихыг хүлээх үү?

ХОРВАТ

2018 оны ДАШТ-д гялалзсан Хорватын шигшээ ямар ч гэсэн шөвгийн наймд шалгараад байна. Өрсөлдөгч найман багаас тэдэнд Бразил оногдсон нь хагас шигшээ гарах магадлалыг нь улам багасгасан. Хорват энэ ДАШТ-д дөрөв тоглохдоо Канадыг л 4:1 итгэл төгс ялсан. Бусад тоглолтод хамгийн сайн чаддагаа хийсээр буюу тэссээр тэссээр наймд гараад ирсэн гэж хэлэхэд болно. Хасагдах шатны эхний тоглолтод Японы шигшээгээс илүү гараад байсан зүйл байхгүй ч пенальтигаар илүүрхсэн. Үүний гол гавьяа нь хаалгач Доминик Ливакович юм. Бразилтай хийх тоглолтод зүүн хамгаалагч Соса ханиад нь эдгэрэн гарч ирвэл байдал сайжирна. Одоогийн байдлаар энэ шигшээ хагас хамгаалалтын гурвал, хаалгач Ливакович, хамгаалагч Йошко Гвардиола нарын хүчээр явж байна.

БРАЗИЛ

Бразилчууд хөнгөхөн сайхан тоглосоор наймд гарсан. Гэхдээ замд нь чанга баг таараагүйг онцлох хэрэгтэй. Өмнөд Солонгосыг 4:1 ялахад солонгосчууд өөрсдөө тэдэнд тоглох зай өгний улмаас бут ниргүүлсэн билээ. Тэгэхээр хорват энэ тэмцээнд бразилын хамгийн хүчтэй өрсөлдөгч байж таарах юм. Харин бразилчууд тоглолтын эхнээс довтолж, гоол оруулан тэргүүлээд эхэлбэл хорватчуудад ялах зам бараг алга болох юм. бразилын зүүн хамгаалагчид бүгд гэмтсэн байгаа. Габриэл Жезус гэмтсэнээр довтолгоо суларсан.

Тоо баримт
 

  • Хоёр баг 4 удаа учраа таарснаас Бразил 3 удаа ялж, 2005 онд 1:1 тэнцэж байжээ.
     
  • Хорватын баг ДАШТ-д Өмнөд Америкийн багийн эсрэг сүүлийн 5 тоглолтдоо дөрөв ялагдсан. 2018 онд Аргентиныг 3:0 ялж байжээ.
     
  • Евро-2008 тэмцээнээс эхлэн олон улсын тэмцээний плей-оффт найман удаа шалгарахдаа Хорватын баг долоон тоглолтод нь үндсэн цагт дуусгаж чадаагүй.
     
  • Бразил ялбал ДАШТ-ий хагас шигшээд 9 дэх удаагаа шалгарна. Германы шигшээ 12 удаа үлдэж байсан нь рекорд амжилт юм.
     
  • Хорватын баг ДАШТ-ий сүүлийн найман тоглолтын зургаад нь эхэлж гоол алдсан.
     
  • Ришарлисон Бразилын шигшээд 2022 онд 9 тоглохдоо 10 гоол оруулсан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 12 сарын 09

тэгээд хорватын ялах ганц арга нь юу юм бэ дээ?

1  |  0
Top