АНУ-ын Айовад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээн энэ сарын 10-11-нд явагдаж байна.
Дэлхийн цомд энэ жилийн ДАШТ-ий шилдэг 5 баг оролцож байгаа. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдлөө. Оролцоогүй татгалзсан багийг ирэх жилийн тивийн аваргад оролцуулахгүй, ДАШТ-д зодоглуулахгүй гэсэн шийдвэр гарсан тул бүх баг оролцлоо. Мөн Дэлхийн шигшээд сонгогдсон бөхчүүд ирээгүй тохиолдолд олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хасна гэсэн учир бүгд л иржээ. Манай шигшээ баг ч ялгаагүй заавал оролцох ёстой байсан. Харин виза, зардал мөнгөний асуудлаар зарим тамирчид үлдэж, эмэгтэй бүтэн багаар, эрэгтэй 80 хувийн багаар оролцож байгаа юм.
Эрэгтэй
А хэсэг - АНУ, Монгол, Гүрж
АНУ – Монгол 7:3
57 кг. Зейн Ричардс – З.Занабазар 10:0
61 кг. Дэниел Дешазер -
65 кг. Янни Диакомихалис – Т.Тулга 3:10
70 кг. Тайлер Бергер - З Мөнхтулга 10:0
74 кг. Винченцо Жозеф – З.Сумьяабазар 0:8
79 кг. Жордан Барроуз – М.Тэмүүжин 10:0
86 кг. Захид Валенсия – Б.Бат Эрдэнэ 10:0
92 кг. Натан Жексон -
97 кг. Кайл Снайдер – Ө.Батзул 0:0 (7:2)
125 кг. Хейден Зиллмер – М.Лхагвагэрэл 1:3
Хоёр жинд бөхгүй оролцов. З.Сумьяабазар болон ДАШТ-ий медальт Т.Тулга, М.Лхагвагэрэл нар ялсан ч оноо дутлаа.
Монгол - Гүрж 3:7
57 кг: З.Занабазар - Бека Буджиашвили 9:6
61 кг: - Теймураз Ванишвили
65 кг: Т.Тулга - Бека Ломтадзе 11:0
70 кг: Д.Цогтбаатар - Георгий Элбакидзе 1:11
74 кг: З.Сумъяабазар - Георгий Сулава цэвэр
79 кг: Б.Батмагнай - Владимир Гамкрелидзе 2:12
86 кг: Б.Бат-Эрдэнэ - Сандро Аминашвили 1:8
92 кг: - Мириани Майсурадзе
97 кг: Ө.Батзул - Гиви Мачарашвили манай бөх барилдаагүй
125 кг: М.Лхагвагэрэл - Соломон Манашвили 8:1
ДАШТ-ий медальт М.Лхагвагэрэл, ОУХМ З.Занабазар, Т.Тулга нар давлаа.
АНУ – Гүрж 10:0
В хэсэг - Иран, Япон, Дэлхийн шигшээ.
Япон – Иран 1:9
Дэлхийн шигшээ – Япон 9:1
Дэлхийн шигшээ - Иран
Ийнхүү АНУ - Иран гэсэн мөрөөдлийн финал биднийг хүлээж байна. Хүрэл медалийн төлөө Гүрж - Дэлхийн шигшээ өрсөлдөнө.
Сэтгэгдэл ( 7 )
Энэ тэмцээн чин зүгээр ч нэг тэмцээн биш Дэлхийн шилдэг 5 багийн /улсын/ хоорондох тэмцээн шүү дээ. Оролцож байна гэдэг нь өөрөө маш өндөр амжилт юм.
Энэ тэмцээн чин зүгээр ч нэг тэмцээн биш Дэлхийн шилдэг 5 багийн /улсын/ хоорондох тэмцээн шүү дээ. Оролцож байна гэдэг нь өөрөө маш өндөр амжилт юм.
Энэ тэмцээн чин зүгээр ч нэг тэмцээн биш Дэлхийн шилдэг 5 багийн /улсын/ хоорондох тэмцээн шүү дээ. Оролцож байна гэдэг нь өөрөө маш өндөр амжилт юм.
Биеийн тамир спортын сайд Бат-Эрдэнэ ажлаа хийж байж цалингаа ав, чөлөөтийн тамирчид визээ оройтуулж мэдүүлсэнээс эрэгтэй баг бэлтгэсэн 3 тамирчин л оролцож бусад нь тэнд ажиллаж байгаа монголчуудыг ажлаас нь чөлөө авахуулж оролцлоо. Ийм байхад амжилт ярих уу, Ажлаа хийж мэддэггүй ээ. Чөлөөт бөх Дэлхийн 8 тэрбум хүний 4 гаруй тэрбум хүнтэй орнуудад хөгжиж байгаа төрөл өө- Америк, Хятад, Энэтхэг, Герман, Япон гээд л явж өгнө дөө
Энэ челеет бех гээч юм ямар ч сонирхолгуй, ургэлж алдагдал дагуулдаг гээд олимпын терлеес хасагдах болзолоо аль эрт хангачихсан эд ш дээ, олимпын терлеес хасагдах нь цаг хугацааны асуудал болчихсон, ямар ч ирээдуйгуй юманд ач холбогдол егч дэмий менге урдэгээ болих хэрэгтэй ш дээ
Сайн ойлгож унш. Хэрэв гэртээ үлдэж хэвтсэн бол ирэх жил Азийн бүүр дэлхийн аваргад орохгүй шүү.
Ер нь яах гэж явсан юм бол, угаасаа л медаль энэ тэр горьдолтгүй нь тодорхой ш дээ, гэртээ л хэвтэж байхгүй