АНУ-ын Айовад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын тэмцээн энэ сарын 10-11-нд явагдаж байна.
Дэлхийн цомд энэ жилийн ДАШТ-ий шилдэг 5 баг оролцож байгаа. Дээр нь эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлж, өрсөлдлөө. Оролцоогүй татгалзсан багийг ирэх жилийн тивийн аваргад оролцуулахгүй, ДАШТ-д зодоглуулахгүй гэсэн шийдвэр гарсан тул бүх баг оролцлоо. Мөн Дэлхийн шигшээд сонгогдсон бөхчүүд ирээгүй тохиолдолд олон улсын тэ
мцээнд оролцох эрхийг нь хасна гэсэн учир бүгд л иржээ. Манай шигшээ баг ч ялгаагүй заавал оролцох ёстой байсан. Харин виза, зардал мөнгөний асуудлаар зарим тамирчид үлдэж, эмэгтэй бүтэн багаар, эрэгтэй 80 хувийн багаар оролцож байгаа юм.
Эмэгтэй
Япон - Moнгол 5:5
(Нэмэлт оноогоор Монгол ялсан)
50 кг: Ханано Сакүрай - Д.Отгонжаргал 3:3
53 кг: Рино Катаока - Г.Отгонжаргал 5:1
55 кг: Моэ Киёока - Б.Болортуяа 6:4
57 кг: Рүка Натами - Б.Эрдэнэсувд 3:1
59 кг: Химэка Тохүхара - Э.Даваачимэг 5:3
62 кг: Юи Сакано - С.Цэрэнчимэд 5:7
65 кг: Мию Имай - П.Орхон 4:9
68 кг: Күми Кобаяши - Ө.Пүрэвсүрэн цэвэр
72 кг: Юүка Фүжикүра - Э.Даваанасан өрсөлдөгч нь гарч ирээгүй
76 кг: Нодока Ямамото - О.Бурмаа 2:0
Монгол - Украин 3:7
50 кг: Д.Отгонжаргал - Оксана Ливач 8:2
53 кг: Г.Отгонжаргал - Олля Альбина 6:4
55 кг: Б.Болортуяа - Алина Грушина цэвэр ялагдсан
57 кг: Б.Эрдэнэсувд - Юлия Ткач цэвэр ялагдсан
59 кг: Э.Даваачимэг - Ирина Бондар цэвэр ялагдсан
62 кг: С.Цэрэнчимэд - Ирина Коляденко 12:7
65 кг: П.Орхон - Катерина Зелених 10:12
68 кг: Ө.Пүрэвсүрэн - Тетяна Рижко 2:5
72 кг: Э.Даваанасан - Ала Белинська 5:6
76 кг: Э.Цэвэгмэд - Анастасия Осняч цэвэр ялагдсан
Япон – Украин 5:5
Украин нэмэлт оноогоор илүүрхэв.
Хятадын баг Украинтай аваргын төлөө, Монголын шигшээ АНУ-тай хүрэл медалийн төлөө барилдах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Чөлөөт бөх гээч юм дуусч байна даа, одоо бүр хувь тамирчид, улс орныг ямар ч ач холбогдолгүй тэмцээндээ албадаж оруулдаг аргатай болжээ, кк