Роналдугийн нулимстай Катарын нэг өдөр  

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 11


Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд өндөрлөлөө.

Өчигдөр Португалын шигшээ баг Мароккотой тоглож, нэг ч гоол оруулж чадалгүй ялагдлаа. Тоглолтын өмнө сонин хэвлэл, шинжээчид хүртэл Португалын шигшээг ялна, Роналду л гараанд гарахгүй бол ялна гэж бичиж байлаа. Португалын багт Европын Цом авчирч байсан домгоо эх оронд нь хэдхэн өдрийн дотор бараг л газар дор ортол нь шүүмжилсэн.

Энэ тоглолт түүний шигшээ багтаа хийж байгаа сүүлийн тоглолт байж мэднэ. Түүний толгойд ямар бодол төрж байгааг мэдэхгүй ч олон сая фэнүүдэд нь гунигтай нэгэн үдэш байлаа.  
 


Марокко – Португал 1:0 (1:0, 0:0)

Стадион Аль - Тумама

Гоол: 1:0 - 42 Эн-Несири.

Марокко: Буну, Хакими, Саисс (Дари, 57), Эль-Ямик, Аттийят-алла, Амрабат, Амалла (Шеддира, 65), Унаи, Зиеш (Абухляль, 82), Буфаль (Жабран, 82), Эн-Несири (Банун, 65).

Португал: Диогу Кошта, Диогу Далот (Рикарду Орта, 79), Пепе, Рубен Диаш, Геррейру (Жоау Канселу, 51), Отавио (Витинья, 69), Бернарду Силва, Рубен Невеш (Роналду, 51), Бруну Фернандеш, Жоау Феликс, Гонсалу Рамуш (Рафаэл Леау, 69).

Шар хуудас: Дари (70), Витинья (87), Шеддира (90).

Улаан хуудас: Шеддира (90)
 

 

Шинээр эхлэх ямар ч боломжгүй. Бүх зүйл оройтсон байлаа.
 


Роналдугийн Дэлхийн аварга болох мөрөөдөл талаар боллоо.
 


Дэлхийн хөлбөмбөгийн домог нулимс асгаруулав.
 


Тэр стадионыг хамгийн түрүүнд орхин гарлаа. 
 


Португалчууд хаалгачийн алдаагаар гоол алдаж байхад тэр сэлгээнд сууж байсан.
 


Роналду хоёр тоглолт дараалан, сэлгээгээр гарч байгаа нь энэ.



Сэлгээнд суугаа ч гэсэн түүнийг дэлхий ертөнцийн камер хянасаар л байлаа. 
 


Талбайд байгаа андуудаа хэрхэн тоглохыг бодлогошрон харж суусан.
 


Гоол алдахад шоконд орсон нь илт.
 


Багаа аврахын тулд өөрөө хэрэгтэй гэдгийг мэдэж байв.
 


Роналду 51 дэх минутад гарч ирэв.
 


Дамжуулалт өгч, хаалга руу цохиж амжсан ч тоог тэнцүүлж амжсангүй.
 


Ингээд тэр гэртээ хоосон харих боллоо.
 


Хагас шигшээд Марокко шалгарлаа. 
 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jk(202.21.109.52) 2022 оны 12 сарын 13

Ehnii ye dr l gargadag gazar bsan tegeed ch bombogoor sn tseneglehgu baisan het ondor ogood oor hund ogj mogood 1l bombog irsen ter ni tiim ch sn biz azaar irsen bombog 1 ye deer ortson bol hed bol hedel gool oruulah l bsn daa\n\n

1  |  0
Zochin(77.205.40.226) 2022 оны 12 сарын 12

Pele Maradona Ronaldu nar bol delxiin shildeg toglogchid shuu

0  |  0
Нар(103.26.194.244) 2022 оны 12 сарын 13

Домог болсон залуу шүү юү хэлэхэв\nЭнэ амжилтанд хүрэхэд ямар их тэвчээр хөлс хүч гарсныг хэн ч мэдэхгүй учир бүү муу хэл олон жил сайхан тоглосондоо

3  |  0
zocin(174.88.243.105) 2022 оны 12 сарын 12

Роналдо Европийн аваргын финалийн эцсийн тоглолтонд Францтай тоглоогүй учир Португал Европийн аварга авсан гэж боддог, тэр үеэс л Португалийн шигшээ шинэчлэлээ xийx байсан одоо өнгөрсөн борооны xойноос цув нөмрөөд яаxав, xамгийн сүүлд Солонгостой тоглоxод илэрxий ЛАЙ болсон.

1  |  1
zocin(174.88.243.105) 2022 оны 12 сарын 14

Португал Роналдогоос эртxэн салаx байсан юм, залуучууд нь ямар сайxан тоглож эxлэвээ чөдөрнөөсөө салсан юм шиг, даанч xарамсалтай !!!\nРоналдог шигшээд яаx гэж авсийн, одоо болоошдээ, угаасаа ид байxдаа ч баг аваад яваx тоглогч байгаагүй, европийн сайн багт сайн тоглогчдийн xүчинд төгсгөл xийдэг л xүн

1  |  5
Ганбаатар(202.21.109.99) 2022 оны 12 сарын 14

Роналдуг гараанд гаргаагүйгээс хөл бөмбөгийн бурхан тэнгэр нүүрээ буруулсан гэж бодож байгаа.Түүнийг сая сая хүн харж баясахыг хүсдэг.

13  |  2
Irgen (192.82.87.142) 2022 оны 12 сарын 13

Psda morocco gd ulsig yaj unshaad marokko bolgochdiin bee lalraa!!! Ymar archaagui erguu teneg lalar n ingej bicheed bdiin bee! Ene site-n ezen mezen n harj bval naad erguugiihee postig hyanaj tavij bgach esul ezen n adilhan hooson tolgoit teneg bhdaaa

1  |  3
Zochun(212.46.33.20) 2022 оны 12 сарын 13

Gunigtai bna. Dahij hezee toglolttiig ni harah bol

2  |  0
Гаа(202.126.90.30) 2022 оны 12 сарын 13

Тэр бол гайхамшиг

10  |  1
Нарантуяа(192.82.86.135) 2022 оны 12 сарын 13

Тэгсэн ч гэсэн тэр бол дэлхийн домог өөрийгөө ямар их дайчилж мятаршгүй зүтгэлтэйг давтах хүн хир их байх болдоо Ронолдоо бол амьдралаа өөрчлөхийн төлөө дуртай спортдоо өөрийгөө бүрэн зориулж олон амжилтын эзэн болж чадсан шүү

19  |  1
Top