Роналду: Эх орондоо зүтгэх хүсэл минь хэзээ ч өөрчлөгдөөгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12


Өнгөрсөн бямба гарагт Катарт болсон ДАШт-ий шөвгийн найман багийн тоглолтод Португалын шигшээ баг Мароккод 0:1 ялагдаж, тэмцээнийг орхисон билээ.

Энэ тэмцээн Португалын од Роналдугийн хувьд сүүлийнх нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байлаа.
 


Криштиану Роналду  ялагдлынхаа дараа олон нийтийн сүлжээнд ийн бичжээ.

-Португал улсдаа ДАШТ-ий аваргын цом авчрах нь миний замналын хамгийн том, хамгийн дээд мөрөөдөл байлаа. Би маш олон тэмцээний шагнал авч байсны дотор Португалын шигшээ багтайгаа авсан цом ч олон байгаа. Гэхдээ хөлбөмбөгийн хамгийн өндөр оргилд эх орныхоо нэрийг мөнхлөх нь миний хамгийн том мөрөөдөл байсан. Би энэ мөрөөдлийнхөө төлөө тэмцсэн. Маш их хичээж, зүтгэсэн. 16 жилийн дотор таван удаа ДАШТ-д оролцож, агуу хөлбөмбөгчидтэй мөр зэрэгцэн тоглож, олон сая португалчуудын дэмжлэгийг авч байлаа. Би өөрийгөө бүтэн зориулсан. Талбайд гараад бүх хүч чадлаа өгч байсан. Гэхдээ энэ мөрөөдлөөсөө хэзээ ч татгалзаж байгаагүй.

Харамсалтай нь, өчигдөр энэ мөрөөдөл минь тасарлаа. Би ганц юм л хэлмээр байна. Бүх хүн мэдээсэй гэж хүсэж байна. Миний талаар маш олон зүйл бичсэн, ярьсан, худал мэдээлэл олон гарсан ч Португал эх орондоо үнэнч зүтгэх хүсэл минь нэг хором ч өөрчлөгдөөгүй шүү.

Би үргэлж хамт олны зорилгын төлөө тэмцэгч байсан. Би хэзээ ч эх орон, баг хамт олон, анд найзуудаасаа буруу харахгүй.

Одоо надад өөр хэлэх зүйл алга. Баярлалаа, Португал. Баярлалаа, Катар. Мөрөөдөл минь үргэлжилж байхдаа сайхан байлаа...

Цаг хугацаа өнгөрч, хүн болгон өөрийн дүгнэлтээ тайван хийж чадах үеийг хүлээх үлдлээ...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.55.188.109) 2022 оны 12 сарын 13

Bitgii jujigle pizdiis ih zan gargaj 57 dahi minutan deer garaad baihdaa yaahav dee .hii hooson tom moroodhoos chamd zutgel baigaagui

0  |  0
Top