Катар-2022: "Бавари" Хорватын хаалгачийг авах гэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13


Германы "Бавари" баг Хорватын шигшээ багийн хаалгач Доминик Ливаковичийг авахаар хөөцөлдөж эхэлжээ. Тус багийн удирдлага Динамо Загреб багийн төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн байна.

Мюнхен хотын багийн хаалгач Мануэль Нойер “Катар-2022” ДАШТ-д амжилтгүй оролцсоныхоо дараа амралтаа авсан. Амралтаараа ууланд цанаар гулгаж байгаад унаж, хөлөө хугалсан. Хагалгааны дараа эмч нар түүнийг энэ улирал дахин талбайд гарах боломжгүй гэж оношилсон юм. Тиймээс хорват хаалгачаар Нойерийг орлуулах бодолтой байна.
 


Ливакович Катарт таван тоглолтод оролцохдоо 3 гоол алдсан. 11 метрийн цохилт хааж, багтаа ялалт авчран, энэ тэмцээний гол баатруудын нэгээр нэрлэгдээд байгаа билээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top