Монголын Үндэсний Бөхийн Холбоо, СПС телевиз SPS Television-тэй хамтран зохион байгуулж буй Үндэсний "Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны гуравдугаар шат буюу шигшээ найман багийн дарааллыг тогтоох сугалааг зохион байгууллаа.
Сугалаа ёсоор шигшээ барилдаан 12 дугаар сарын 14 буюу энэ Лхагва гарагийн 20:00 цагаас Булган - Төв аймгийн бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ.
Пүрэв гарагийн 20:00 цагаас Өвөрхангай - Баянхонгор, Баасан гарагийн 20:00 цагаас Баян-Өлгий - Завхан, Бямба гарагийн 16:00 цагаас Увс - Архангай аймгийн багууд тус тус барилдана.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний Алтан цомын төлөөх барилдааны шигшээ найман баг уламжлалт тойргийн аргачлалаар бүгд хоорондоо барилдаж, аваргаа тодруулна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )