Финалын тоглолтыг Англи, Нидерландын шүүгч дэнслэхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 14


Өчигдөр шөнө болсон хагас шигшээ тоглолтод Хорватын багийг Аргентины шигшээ буулган авсан нь Английн шүүгч Энтони Тейлорын ДАШТ-ий финалын тоглолтыг шүүх мөрөөдөлд нь цэг тавилаа.

Учир нь Аргентин, Англи улсууд харилцаа муутай. 1982 онд Фолклендын арлын төлөө хоорондоо дайтаж байсан юм. Мэдээж хэрэг эртний үйл явдал ч хэрэв дэлхийн аваргын шигшээ тоглолтод ямар нэг алдаа, будилаан гарвал ФИФА хариуцах тул эрсдэл гаргахыг хүсэхгүй.

Мөн Нидерландын шүүгч Данни Маккели ч автоматаар хасагдах болно.

Шөвгийн наймд Аргентин, Нидерландын тоглолт дээр юу болсныг бүгд санаж байгаа. Тоглолтын дараа ч “мөргөлдөөн” үргэлжилсэн.

Ийнхүү “Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний шигшээ тоглолтын шүүгчээр Польшийн Шимон Марчиняк томилогдох магадлал маш өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top