Энэ жилийн хоёрдугаар сард ОУОХ-ноос Украины дайнтай холбогдуулан, олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан билээ. Мөн Оросын нутаг дэвсгэрт тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон.
Энэхүү шийдвэр нь шийтгэл гэхээсээ илүү орос тамирчдын аюулгүй байдлыг хангах зорилготой гэж ОУОХ-ноос тайлбарлаж байсан юм. Учир нь Украины талд байгаа Европын улс орнуудад болж байгаа тэмцээнд орос тамирчдын эсрэг халдлага гарахыг хэн ч үгүйсгэхгүй байгаа юм.
Украины хямрал дуусах шинж харагдахгүй, дайн сунжирч байгаа тул энэ хэвээр хориг тавиад байж таарахгүй. Парисын олимпын наадам эхлэхэд жил гаруйхны хугацаа үлдээд байгаа энэ үед орос тамирчид эрхийн тэмцээнд оролцож чадахгүй болоод байгаа. Энэ чигээр нь бүгдийг нь олимпын наадамд оролцуулахгүй бол хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг болно.
Талууд энэ байдлаас гарч чадахгүй байхад Азийн олимпын зөвлөлөөс ОХУ, Беларусын тамирчдыг Азийн эрхийн тэмцээнүүдэд оролцуулах санал гаргалаа. Тус зөвлөлийн тэргүүн Рандхир Сингх “Азид орос тамирчдын эсрэг халдлага, өдөөн хатгах үйл ажиллагаа гарахгүй. Бид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг хүндэлж, даган мөрдөж байгаа ч оросуудыг тэмцээндээ оруулахад бэлэн байна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 8 )
Хүчтэй өрсөлдөгч л байж тэмцээн үзүүштэй болно. Сүүлийн үеийн зарим тэмцээнүүдийг хүмүүс сонирхохоо больсон
Тэр байлдаан дайлдаанд жирийн иргэд тамирчид хамаагүй гэдгийг одоо л ойлгож байгаа юм байх даа. Харин ч Монгол улс спорт тэмцээнд улс төр хамаагүй гэдгийг аль хавар тэмцээн явуулаад харуулсан. Оросууд ч орсон.
Путин л буруутай болохоос биш тамирчид хамаатай бишдээ. Оготны уршиг олондоо гэж. Зөв л гэж бодож байна...
Very good
Азийг элэг барихдаа тулжээ энэ бөгс долоодог энэтхэг үү
орос тамирчид дайнд явж хүн алж байгаа нь зөв үү? Энх тайван гэж ярьдаг хүмүүсийн зэс нь цухуйж байна аа,хүний чанар 5хан үгнээс танигддаг гэж манай өвөг дээдэс ярьдагсан.
Зөв шийдвэр байна
Нацист Путин байгаа цагт оросуудыг тэмцээнд битгий хэл нэг ч орон хилээрээ нэвтрүүлахгүй байх ёстой