АНУ-ын ҮОХ оросуудыг олимпод оруулахыг уриаллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 15

АНУ-ын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн Сюзанна Лайонс Украины дайны улмаас хоригт ороод байгаа Оросын тамирчдыг олон улсын тавцанд эргүүлэн авчрахыг уриаллаа.

Лайонс “The Wall Street Journal” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Хүмүүс буруугаар ойлгож магадгүй ч би орос тамирчдыг Парисын олимпод оролцуулах хэрэгтэй гэж үзэж байна. Хүлээн авахад хэцүү байгаа ч үнэхээр тэд байхгүй бол спортын түвшин доошилж байна. Бүх амьдралаа спортод зориулсан, олимпод орохын тулд бүхнээ золиосолдог тамчирдад боломж олгох ёстой. Гэхдээ мэдээж ОХУ-ын туг далбаа, сүлд дуугүйгээр шүү. Өнгөрсөн хоёрдугаар сард бид тэднийг нийгмээс тусгаарласан. Харин одоо энэ хоригоо авах цаг болсон байж мэднэ” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.238) 2022 оны 12 сарын 16

АНУ Европууд Оросын эсрэг нэгдэж бүхэл бүтэн том улсыг ганцаардуулж, цаашилбал Орос үндэстэнг гадуурхаж их гүрний дээрэнгүй үзэл гаргадгаа зогсоо!!! Орос хүн ч жирийн иргэдтэй адил эрх чөлөөтэй байх ёстой . Гэтэл бүх л салбараар гадуурхаж эрх чөлөөнд нь халдаж байна! Спорт бол улс төржих салбар биш байтал орос иргэнийг гадуурхах , уралдаан тэмцээнд оррх эрхийг хасч байгаа нь нөгөө их Ардчилалын ёс жаяг уу??? Арай л дэндүү байна даа . Харин Оросууд их тэвчээртэй хүмүүс юм ... тамирчинд юуных нь буруу байх вэ дээ...

3  |  0
Тамирчин (66.181.160.110) 2022 оны 12 сарын 16

Зөв ок

2  |  0
Эгэл(64.119.25.88) 2022 оны 12 сарын 16

Зөөлөн суудал дээрээс бүх зүйл сайхан харагддаг,орос тамирчид дайнд явж хүн алж байгааг зөвтгөж байгаа юм байна,арай ч дээ фашист үзэлтэй хүмүүс хаа сайгүй их болж.

0  |  3
Зочин(103.57.92.210) 2022 оны 12 сарын 16

Оросууд дахиад л баахан допингийн асуудал үүсгэнэ биз. Оросууд орвол олимпод орох орон бхгүй. Орлоо гэхэд бөөн үймээн үүснэ.

0  |  3
Зочин(59.153.85.151) 2022 оны 12 сарын 16

Эрүүлээр сэтгэдэг хүн байна даа

4  |  0
Top