ОУХБХ-ны Музейн 211 Соёл ба хөлбөмбөг үзэсгэлэнд МУ-ын шигшээ багийн дэмжигчдийн бэлгэ тэмдэг болсон ороолтыг онцолжээ. Энэхүү үзэсгэлэнд 211 улсын хөлбөмбөгийн холбоодыг илэрхийлэхүйц маш олон төрлийн зүйл цугларсан ба мөн өнгөрсөн онд МХБХ - ОУХБХ музейд МХБХ-ны түүхэн бэлгэ тэмдэг болсон эд зүйлсийг илгээсэн билээ.
Тус “211 СULTURES ONE GAME” үзэсгэлэнд ОУХБХ-ны нийт 211 гишүүн холбоодын соёлын тухай үзэсгэлэнгүүд байрлаж байгаа юм.
ОУХБХ-ны музейн захирал Марко Фаззон тус үзэсгэлэнгийн үеэр “Дэлхийн хөлбөмбөгийн түүх, өв уламжлал, соёлын өлгий болсон газар бол ОУХБХ-ны 211 гишүүн холбоог төлөөлөх бидний эрхэм зорилгын нэг хэсэг юм. "Холбоо бүр талбай дээрх ид шидийн эргэн тойронд эргэлддэг өөрийн гэсэн хөлбөмбөгийн соёл, шүтэн бишрэгчдийг нэгтгэсэн түүх, туршлагаасаа хуваалцдаг" гэж хэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )