Катарт болж байгаа хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөхөд ердөө хоёр тоглолт үлдээд байна.
ФИФА-гаас алт болон хүрэл медалийн төлөөх тоглолтуудад гарах шүүгчдийн нэрсийг зарлалаа.
Аргентин, Францын тоглолтыг Польшийн Шимон Марчиняк дэнслэх боллоо. Тэрээр энэ тэмцээнд Франц – Дани (2:1), Аргентин – Австрали (2:1) тоглолтыг шүүсэн билээ. Түүнд нутаг нэгт Павел Сокольницки, Томаш Листкевич, Томаш Квятковски нар тусална.
Харин хүрэл медалийн төлөөх Хорват, Мароккогийн тоглолтод Катарын шүүгчид гарах боллоо. Талбайн шүүгчээр Абдуррахман Аль-Жассим ажиллах бөгөөд АНУ, Уэльсийн тоглолтод 6 шар карт гаргаж, пенальти зааж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )