“Катар-2022” дэлхийн аваргын тэмцээний 1/4 финалд ялагдаад гэртээ харьсан Бразилын шигшээ багийнхан харьяалагддаг багууддаа очиж, бэлтгэлдээ гараад байгаа билээ.
Английн “Тоттенхэм” багийн довтлогч Ришарлисон ДАШТ-ий дараа хийлгэсэн шинэ шивээсээ сторигоор нийтэд харууллаа.
Нуруун дээрээ тэр өөрийгөө, багийн анд Неймар, Бразилын домог Роналдо нарын хамт шивүүлсэн байна. Мөн дээд хэсэгт нь Бразилын далбаа, алдарт Пелегийн хэлсэн үгийг “зуруулжээ”.
Ришарлисон Катарт дөрвөн тоглолтод оролцохдоо 3 гоол оруулсан.
Сэтгэгдэл ( 1 )
РИШАРЛИСОНД БИЕ ЭЭ ЦООХОРЛОХООС ӨӨР АЖИЛ ҮЛДСЭНГҮЙ