Португалын шигшээ баг “Катар-2022” тэмцээнээс хасагдсаны дараа Криштиану Роналду дэлхийн аварга болох сүүлийн боломжоо алдсан. Жирийн нэгэн ялагдал биш хэл ам, шуугиан дагуулсан ялагдал байсан юм. Дасгалжуулагч Сантуш түүнийг сэлгээнд шилжүүлж, Роналдугийн гэр бүлийнхэн хэвлэлээр түүнтэй дайн зарласан.
Ялагдлын дараа Португалын шигшээ багийн есөн тоглогч: Диогу Далот, Бернарду Силва, Рубен Невеш, Бруну Фернандеш, Рафаэл Леау, Жоау Канселу, Руй Патрисиу, Рафаэл Геррейру, Матеуш Нунеш нар Роналдугийн хамт Катарт үлдсэн.
Роналду 12-нд хувийн онгоцоор Катарыг орхисон ч Португал биш Испанийг зорьсон байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр тэр шигшээ багаас зодог тайлах бодолгүй бөгөөд Евро-2024 тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. МЮ багаас гарсан тэрээр одоо Реал Мадрид багийн баазад бэлтгэл хийж байна.
Зарим хэвлэлд бичсэнээр Роналду Реалд буцаж ирэх хүсэлтэй байгаа ч багийн удирдлага эсрэг байр суурьтай байгаа ажээ. Учир нь түүний байрлалд Винисиус, Карим Бензема хоёр байгаа. Мөн хэт өндөр цалин саад болж байгаа.
Одоогийн байдлаар Роналдуд санал тавьсан ганц баг бол Саудын Арабын “Аль-Наср”. Тэд жилийн 200 сая еврогийн цалин амласан гэх мэдээ хэвлэлээр гараад байгаа билээ. Ямар ч гэсэн дэлхийн хөлбөмбөгийн домог Роналду бэлтгэлдээ гарсан нь удахгүй ямар нэг багт тоглож эхэлнэ гэдгийг харуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Daraagiin temtseendee hen bolohoo uzuuleed -uragshaa Ron
Аль насир луугаа очоо
Шүтээн минь