НБА лигийн “Голден Стэйт” багийн хамгаалагч Стефен Карри мөрний гэмтлийн улмаас нэг сар талбайд гарахгүй болжээ.
Карри “Индиана”-тай хийсэн тоглолтын гурав дахь үед Жейлен Смитийн довтолгоог зогсоох гэж байгаад гэмтсэн. “Голден Стэйт” завсарлага авсан ч Карри тоглолтыг орхисон билээ. Тэр 30 минут тоглохдоо 38 оноо авч амжаад байсан юм.
14 хоногийн дараа дахин шинжилгээнд орох ч мэс засал шаардлагагүй гэж эмч нар үзсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )