Хөлбөмбөгийн домгуудын дэргэд өнгөрүүлсэн өдрүүд

Админ | Zindaa.mn
2022 оны 12 сарын 18

Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин, Катараас мэдээлж байна.

2016 онд ФИФА-ийн ерөнхийлөгчөөр сонгодсон  Жианни Инфантино олон шинэ төсөл хэрэгжүүлж эхэлсний нэг нь "FIFA Legends" юм.

Төслийн гол зорилго хөлбөмбөгийн оддоор (үндэстэн, тив, дэлхийн хэмжээнд) дамжуулан хөлбөмбөгийг сурталчлах, ялангуяа хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүдэд зориулсан тэмцээн, арга хэмжээг таниулах, дэлгэрүүлэх, дэлхий даяарх сая сая шүтэн бишрэгч, хөгжөөн дэмжигчидтэй ойртуулах, идэвхтэй холбоотой байлгах, хөлбөмбөг, хөлбөмбөгийн оддын хүчээр нийгэмд чиглэсэн, дэлхийд тулгамдсан асуудлуудад хувь нэмрээ оруулах.

2016 онд Мехико хотноо болсон ФИФА-ийн ээлжит бус чуулганаар анхны "FIFA Legends" нөхөрсөг тоглолт аугаа түүхт "Ацтек" цэнгэлдэхэд болоход сурвалжилж явсан юм.

Үе үеийн домгууд нэг доор цуглаад, нэгэн багт ороод хамтдаа тоглохыг харах бол үгээр илэрхийлж боломгүй зүйл л дээ.

Түүнээс хойш ФИФА-ийн тэмцээн, чуулганы үеэр " Домгуудын" нөхөрсөг уулзалт уламжлал болсон юм.

Мехикод, Цюрихт,Москвад домгуудыг дэргэдээс харж, одод нэг дооо чуулахыг үзэх  хувь тохиож байлаа.

Тэгвэл энэ удаа Катарт Монголын хөлбөмбөгчин өнөөх домгуудтай нэг баг болоод тоглохыг, өрсөлдөгчийнхөө хаалганд зургаа, долоон гоол хийхийг хардаг л юм байна.

Домогт Игита сурсан зангаараа бөмбөгөө туугаад хаалгаа хаян урагшаа орохыг, Христо Стойчков, Иван Заморано, Юрген Клинсманн, Франческо Тотти, Нуну Гомеш, Андрей Шевченко  нарын "торгон мэдрэмж" яг хэвээрээ буйг, Алессандро Дель Пьеро, Кларенс Зеедорф, Кака, Уисли Шнайдер нарын ур ухаан, хөлбөмбөгийн IQ-г бахдаж, Кафу, Роберто Карлос, Алессандро Нести, Жон Терри, Марко Матерацци, Хавьер Занетти нарын эрэлхэг дайчин хамгаалахыг бишрэхийн сацуу Н.Цэдэнбалынхаа солгой хөлийн хүчтэй цохилтыг, оруулсан гоолуудыг шимтэн үзэж, Монголын хөлбөмбөгчин дэлхийн хамгийн шилдгүүдтэй  мөр зэрэгцэн, "шипигээ зөрүүлэн" тоглож байхыг харах бол ёстой л нөгөө омогшиж, бахархахын дээд ажгуу.

Хоёр өдөр, бүтэн найман цаг домгуудын ур чадвар, ухаан  дундаршгүйг харлаа. Аргагүй л хөлбөмбөг тоглох гэж төржээ, ТЭД.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baidiimu tsagirag(64.119.19.46) 2022 оны 12 сарын 20

Mongotei lalar we yuuch medkuu holduu al

0  |  0
(103.57.94.48) 2022 оны 12 сарын 18

ZSSS BAS 1 HIIH YUMAA OLJ YADSAN TENEG HUJAA

0  |  0
Кса(202.126.89.214) 2022 оны 12 сарын 18

Ямар гоё юм бэээээ.

0  |  0
Зочин(202.126.90.38) 2022 оны 12 сарын 18

Таван цагариг сонин одоо байна уу, нэрийг нь л ашиглаад байдаг юм уу

0  |  0
Top