Францын шигшээд “Тэмээний ханиад” гарсан уу?

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 18

Өнөөдөр Катарт хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолт явагдаж, бүтэн сарын турш дэлхий дахиныг цэнхэр дэлгэцийн өмнө уясан спортын их наадам өндөрлөнө.
 

Дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолын төлөө Франц, Аргентины баг өрсөлдөхөөр шалгараад байна. Дэлхийн хошой аварга хоёр баг хэн нь гурван удаагийн аварга болохоо үзэх юм.

Дээд түвшний хоёр багийн өрсөлдөөн финалыг чимэх нь гарцаагүй. Гэвч Францын шигшээ финалын өмнө нэлээд асуудалтай тулгараад байгаа мэдээ хэвлэлээр гарч байна. Мароккотой хийсэн хагас шигшээ тоглолтод  Адриен Рабьо, Деотшанкюль Юпамекано хоёр оролцоогүй. Тэднийг ханиад туссан гэж мэдэгдсэн. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешам “Дохад сэрүүсч байгаа ч газах сайгүй кондиционер ажилласан хэвээр байна. Энэ сэрүүцүүлэгч кондиционер вирус тараах аюултай байгаа тул болгоомжтой байх шаардлагатай байгаа. Юпамекано Англитай хийсэн тоглолтын дараа бие нь муудсан. Тоглолт дууссаны дараа бие суларч, ядрахад халдвар авах магадлал өсдөг. Энд яг ханиадны улирал болж байна” гэж ярьж байсан юм.

Тэгвэл бас нэгэн тоглогч ханиад туссан нь Кингсли Коман байлаа. Түүнийг багаас тусгаарласан тул хагас шигшээ тоглолтод оролцсонгүй, багтайгаа хамт хоолонд ороогүй төдийгүй бэлтгэлд ч гарч ирсэнгүй. Гэвч ханиад тарсаар, энэ удаад төвийн хоёр хамгаалагч болох Рафаэль Варан, Ибраима Конате халдвар авчээ.

Хэвлэлээр Францын шигшээ багт “Тэмээний ханиад”-ны голомт үүсчээ гэсэн мэдээ гарав. Тэмээний ханиад гэдэг нь MERS гэдэг ханиад бөгөөд амьтнаас хүнд халддаг, гол вирус тээгч нь тэмээ юм байна. Анх Саудын Араб улсад 2021 онд бүртгэгдсэн энэ өвчин дэлхийд тархаж, мянга гаруй хүн амиа алдсан ажээ. Энэ ханиадыг туссан хүн дотор нь муухайрч, хоолой өвдөн, гэдэс өвдөн, бөөлждөг байна. Гэхдээ яг тэмээний ханиад туссан эсэхийг хэн ч нотлоогүй байгаа юм. Францын бусад тоглогчид бэлтгэлдээ хамрагдаж байгаа бөгөөд  Оливье Жиру, Антуан Гризманн, Килиан Мбаппе пнар Мароккотой хийсэн тоглолтод бага зэрэг гэмтсэн ч Аргентины эсрэг талбайд асуудалгүй гарах болно.

Харин Аргеэтины баг элдэв өвчин, гэмтэл бэртэлгүй байгаа. Гэмтэлтэй байсан Анхель Ди Мария багийн бэлтгэлд эргэн ирсэн нь сайн мэдээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мроз(202.126.89.115) 2022 оны 12 сарын 18

Арабд хиисэн н буруу,тэд сармагчингууд

0  |  0
Зочин(202.9.46.142) 2022 оны 12 сарын 20

Аргентин хожоосой, Мессиг дэмждэг болохоор ялна гэж бодож байна.

2  |  0
Zochin(202.55.188.103) 2022 оны 12 сарын 19

Unshigch pizdiis chi henii huchind omhii al ruu ottoi guuraa shaachihaad yum bomgond Orosiig muulj dairahaa bolih heregtei .muu nohoi chi ter shuteed baigaa zevuun Smeriktaa ochij al tseverlegch hii pizdaa .darvagar amnaasaa bol Orosiin tusgaigiin Zanaand orsnoo medej baival taarn shuu

2  |  0
н(202.179.24.130) 2022 оны 12 сарын 18

Аргентин хожно

1  |  0
Уншигч(66.181.161.41) 2022 оны 12 сарын 18

Орц, хонгил, барилга байшингийн ханан дээр элдэв зүйл сараачиж өссөн баньд уу чи, хахаха устах болтугай ч гэх шиг, яг л үүрд мөнх, а б ятол, 8 б сөнөтүгэй энэ тэр гэдэг зангаараа шүү, чи өөрчлөгдөхгүй ч дэлхий даяаршиж хүнлэг энэрэнгүй байх, хүний эрхийг дээдлэх нь эн тэргүүний зорилт болоод байна шдээ оросыг шүтэгч хуучин хүү гуай.

0  |  1
Zochin(202.55.188.98) 2022 оны 12 сарын 18

NATO ene bol hun toroltonii zanalt daisan Delhiin nomer 1 alan hyadagch mon. Amerik Angli Frants German Kanad Itali edgeer ornuud sonoj ustah boltugai

1  |  0
би(2.101.82.184) 2022 оны 12 сарын 19

тийм ч байж магадгүй . Дасгалжуулагч менежерүүдийн аль нохойтохыг хэлж барах вэ!

0  |  1
Зочин(150.129.140.161) 2022 оны 12 сарын 18

Франц хожих байх оо, тэр ханиад энэ тэр нэг их нөлөөгүй байх аа, зүгээр л Аргентиний янзыг үзэж байгаа нэг хэлбэр

1  |  1
Top