“Катар-2022” ДАШТ-ий шилдгүүд

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

Өнөөдөр өглөө болсон ДАШТ-ий финалын тоглолтод Аргентины баг Францын шигшээг ялж, гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон билээ. Тоглолтын дараа ФИФА-гаас энэ ДАШТ-ий шилдгүүдийг шалгаруулж, шагнал гардууллаа.

Шилдэг тоглогч – Месси

Энэ шагналыг дэлхийн аварга болсон багаас хүртэх нь тодорхой байсан. Аргентин ялсан, Месси шударгаар авсан. Месси 7 гоол оруулж, 3 оновчтой дамжуулалт өгсөн амжилттай. Харин өрсөлдөгч Мбаппе 8 гоол, 2 дамжуулалттай тэмцээнийг дуусгасан. Месси хэсгийн тоглолт, 1/8, 1/4, хагас шигшээ, финалд гоол орууллаа.

Мэргэн буучийн Алтан шаахай - Килиан Мбаппе

Мбаппе Катарт найман гоол оруулж, хэд хэдэн рекорд тогтоосон. ДАШТ-ий финалд 4 гоол оруулж байсан тоглогч үгүй. Килиан 2018 оны финалд 1, 2022 онд гурвыг хийлээ. Залуу од ДАШТ-д нийт 12 гоол оруулаад байгаа билээ.

Шилдэг хаалгач - Эмилиано Мартинес

Эмилиано Катарт хоёр тоглолтыг авч гарсан гэж хэлэхэд болно. Нидерланд, Францын багтай хийсэн 11 метрийн тулааныг тэр давж гарсан.

Шилдэг залуу тоглогч - Энцо Фернандес

21 настай аргентин залуу ДАШТ-ийг сэлгээний суудалд эхлүүлсэн ч удалгүй үндсэн бүрэлдэхүүний тоглогч болсон. Энцо Катарт 7 тоглохдоо 3,5 бөмбөг булаалт, нэг оновчтой дамжуулалт дунджилж, хамгаалагч нартай хийсэн тулааныхаа 58 хувьд ялж байлаа. Түүнээс өмнө энэ шагналыг Мбаппе, Погба, Мюллер, Подольски хүртэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top