Агуу Мессигийн агуу замналаас цухасхан сөхвөөс

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 19

Дэлхийн аварга Лионель Месси. Сайхан сонсогдож байгаа биз. Энэ дэлхийд 35 наслахдаа тэр хөлбөмбөгийн ертөнцийн ганцханаас бусад бүх шагналыг нь авсан байлаа. Түүнд дутуу шагнал нь Дэлхийн аваргын Цом л байлаа. Харин өнөөдөр түүний мөрөөдөл биеллээ. Түүний гарт амьдралынх нь хамгийн үнэтэй цом, хүзүүнд нь хамгийн үнэтэй медаль зүүлттэй байна.

Аргентинд Дэлхийн аварга хэргэм авч өгөөгүй гэж маш олон удаа хэлүүлж байсан агуу одын хувьд энэ ДАШТ хамгийн сүүлийнх нь буюу эх орондоо Алтан цом авчрах сүүлийн боломж нь байсан. Эхний тойрогт Саудын Арабын сулхан багт ялагдахад нь Месси хэзээ ч дэлхийн аварга болохгүй юм байна гэж хүртэл бичицгээсэн. Тэгвэл хар даа, одоо тэр Дэлхийн аварга, албан бусаар Бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгч.

Энэ хүртэлх түүний зам дардан шулуун байгаагүй.

Мессигийн түүх Аргентины Росариод эхэлсэн юм. Ядуу зүдүү, жижигхэн “Грандоли” багийн цэнгэлдэх хүрээлэнгийн шар чулуун талбай дээр эхэлж билээ. Леод анх бөмбөг ч байсангүй, хуванцар сав, хуучин оймсоор бөмбөг хийж тоглодог байсныг ах нар нь дурсан ярьсан байдаг.

Дараа нь тэр “Ньюэллс Олд Бойз” багт очлоо. Энд Месси замын голд хэзээ ч зогсохгүй, бууж өгөхгүй гэсэн сэтгэлийн эрч хүчтэй болсон юм. Дасгалжуулагч Карлос Маркони түүнд оруулсан гоолынх нь тоогоор жигнэмэг өгдөг байлаа. Дөрвөн гоол оруулбал дөрвөн жигнэмэгтэй. Леог улам сайн болгохын тулд багш нь толгойгоороо мөргөж, гоол оруулбал хоёр жигнэмэг өгч, урамшуулдаг боллоо. “Маргааш нь Лео өрсөлдөгчийн бүх хамгаалагчийг хаалгачтай нь хуураад хоосон хаалганд ганцаараа гарснаа бөмбөгөө өөртөө өргөөд мөргөж, гоол хийсэн. Тэгснээ над руу хараад хоёр хуруугаа гозойлгож, хоёр жигнэмэг гэдгээ хэлж билээ” гэж Маркони дурсаж байна.

Мессиг 9 нас хүрэхэд нь “Ньюэллс Олд Бойз” багийн дасгалжуулагч нар түүнийг нэг л биш байгааг анзаарчээ. Багийн андууд нь өсөөд байдаг, харин Лео 1 метр, 27 см хэвээр огт өсдөггүй. Машинд суухад нь цонхоор юм харуулах гэж доор нь дэр хүртэл тавьдаг байжээ. Шинжилгээ хийхгүй бол болохгүй. Ингээд түүнд өсөлтийн гормоны дутагдал хэмээх асуудал байгааг олж илрүүлжээ. Хүүд өсөлтийн гормон хийж, тарьж эхэллээ. Бүтэн гурван жил тэр өдөр бүр тариулсан юм. 1990-өөд оны эцсээр Аргентинд эдийн засгийн том хямрал болж, 2001 онд дефолт зарлан, нийгмийн дундаж түвшин дампуурлаа. Мессигийн эмчилгээний эхний хоёр жилийн зардлыг аавынх нь ажиллаж байсан үйлдвэрийн даатгалын сангаас төлж байсан бол хямралаар даатгал байхгүй болжээ. Нэг курс тариа сард 900-1300 ам.доллар, гэрт нь ийм их мөнгө байсангүй.

Аав Хорхе Месси “Ньюэллс Олд Бойз” багийн удирдлагад хандсан ч баг өөрөө эдийн засгийн хямралд унасан байв. Эмчилгээгээ тасалж болохгүй тул өөр арга зам хайлаа. Тариа хийхээ болилоо гээд амь насанд аюулгүй ч Мессигийн өсөлт 1,50 метр дээр үүрд зогсох байв. Энэ үед тэдний гэрбүлд Буэнос-Айрес хотын хоёр бизнес эрхлэгч тус боллоо. Тэд Испанийн “Барселона” багийн төлөөлөгч Жозеп Мари Мингельятай танил байжээ.

“Тоглолтын бичлэгийг нь үзээд би үнэхээр гайхсан. Тэр жаахан хүү харь гарагаас л ирсэн мэт санагдсан” гэж Мингелья дараа нь ярьж байв. “Барселона” аргентин хүүг нэг их сонирхоогүй ч Мингелья хичээж зүтгэсээр аав хүү Мессигийн зардлыг даагаад Барселона хотод аваад ирлээ.

Месси бэлтгэл хийн, тоглосоор байлаа. Харин багийн зүгээс ямар нэг тодорхой санал үгүй. Мессигийн аав Хорхе “Барселона” хүүтэй нь гэрээ байгуулахгүй нь гэж цөхрөнгөө барсан байв. Түүнийг тайвшруулахын тулд Мингелья түр зуурын гэрээ байгууллаа. 2000 оны 12 дугаар сарын 14-нд Монтжуик уулын ойролцоох нэгэн ресторанд салфетка цаасан дээр бичигдсэн тэр гэрээнд “Месситэй удахгүй идэрчүүдийн багийн гэрээ байгуулна. Аав Хорхед багийн идэрчүүдийн системд ажил олгоно” гэж заасан байлаа.

Гэрээ үйлчлэх хугацаа 2001 оны гуравдугаар сараас эхэлнэ, харин эмчилгээ яаралтай хэрэгтэй, тасалж болохгүй. Ингээд өсөлтийн гормоны эхний курсийг “Барселона” багийн Ерөнхий захирал Жоан Лакуэва хувиасаа төлсөн байна. Энэ бүх ач тусынхаа хариуг “Барселона” хэдэн сая нугалан, бүрэн авсан. Месси “Барса” багийн үндсэн бүрэлдэхүүнд орж, гайхамшгийг бүтээж эхэлсэн юм.

• Месси 10 удаа Испанийн аварга болж, 7 удаа Цомын эзнээр тодорсон.

• Аваргуудын лигт 4,  УЕФА-гийн Супер цом, клубийн дэлхийн аваргад тус бүр гурван удаа түрүүлсэн.

• Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн “Алтан бөмбөг” шагналыг 7 удаа хүртсэн.

• Испанийн АШТ-ий Мэргэн буучаар 8 удаа шалгарсан.

Клубийн энэ бүх амжилтын ард харин шигшээ багтаа зөвхөн хоёр цом авсан нь U-20 ДАШТ, 2008 оны Бээжингийн олимпын алтан медаль л байв. Нэг л болж өгөхгүй байв.

ДАШТ-д:

2006 – Шөвгийн наймд Германд ялагдсан (1:1, пенальти – 2:4)

2010 – Шөвгийн наймд Германд ялагдав (0:4)

2014 – Финалд Германд ялагдлаа (0:1)

2018 –1/8 финалд францын багт хожигдов (3:4)

Бусад тэмцээний финалд:

2007 – Америкийн цомд Бразилд ялагджээ (0:3)

2015 – Америкийн цомд Чилид хожигдов (0:0, 1:4 пенальти)

2016 – Америкийн цомын финалд Чилид ялагдав (0:0, 2:4 пенальти)

Аргентинд нэг ч том тэмцээний алтан медаль авчирч өгсөнгүй гэж шүүмжлүүлж байв. Ингээд 2016 оны тэр ялагдлын дараа Месси шигшээ багаас зодог тайлж байгаагаа зарласан юм. Амжилт гардаггүй, дээр нь байнгын шүүмжлэл, Аргентины хөлбөмбөгийн холбооны эмх замбараагүй байдал түүнийг залхаажээ. 2016 онд Месси шигшээ багийн хамгаалагч нарын цалинг өөрөөсөө төлж байв.

“Би аргентинчуудын дэмжлэгийг үргэлж мэдэрдэг байсан. Гэвч надад байнга эргэлздэг хэсэг бүлэг хүмүүс байна. Тэд миний үйлдэл болгоныг өөлдөг. 2006 онд би бараг талбайд гараагүй. Гэвч тэд шүүмжилсэн хэвээр л байсан. Яагаад гэдгийг нь би огт ойлгохгүй байна” гэж тэр үед Лео ярьж байлаа. Хэн нэгэнд өртэй мэт тоглох хэцүү. Энэ нь маш том дарамт болдог.

Азаар Лионель долоо хоногийн дараа л шигшээ багтаа эргэн ирсэн юм.

“Би эх орондоо дэндүү хайртай. Үндэсний шигшээ багтаа тоглохыг хүсэж байна. Аргентины хөлбөмбөгт асар их асуудал байхад би дээр нь асуудал нэммээргүй байна. Би шинэ зүйл бүтээх гээгүй. Зүгээр л шигшээ багтаа тус болохыг хүсэж байна. Энэ багийн гишүүн байж л илүү тус болж чадна” гэж хэлээд Лео уучлал гуйсан юм.

2018 онд Лионель Скалони шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсоны дараа Месси шигшээ багтаа анхны Цомоо авч өглөө. 2021 оны Америкийн цомын финалд тэд Бразилыг 1:0 ялж, аварга боллоо.

“Би шигшээ багтайгаа хамт том тэмцээний аварга болох ёстой байлаа. Олон удаа би ялагдлын гашууныг амссан ч хэзээ нэг цагт алтан медаль ирнэ гэдгийг мэдэж байсан. Бразилд Бразилыг ялж, түрүүлсэн энэ мөчийг бэлэглэсэн Бурхандаа баярлалаа. Би энэ Цомыг олон удаа мөрөөдөж байсан.Энэ ялалтаа гэр бүл, эхнэр хүүхэд, эцэг эх, ах дүү, эгч нартаа зориулж байна. Ялагдлын дараа тэд маань надаас илүү шаналдаг байсан. Олон удаа бид ямар ч шагналгүй, гунигласаар зуны амралтдаа гардаг байлаа. Одоо харин өөр шүү. Бид аварга болж чадлаа. Бид аз жаргалтай байна. Энэ финал түүхэнд үлдэнэ” гэж байв.

Катарт ирэхээсээ өмнө Месси “Энэ бол миний сүүлийн дэлхийн аваргын тэмцээн. Дэлхийн аварга болох мөрөөдлөө биелүүлэх сүүлийн боломж. Сэтгэлийн хөдөлгөөн, сандрал тэвдэлтэйгээ тэмцэж, зүгээр л хөлбөмбөгөө тоглоход ялалт ирэх учиртай” гэж хэлж байлаа.

Тиймээ, тэр чадсан. Аргентины шигшээ баг чадсан. Сүүлийн ДАШТ-дээ тэр дэлхийн аварга болж чадлаа.

Агуу, агуу гэхээс өөр юу хэлэх билээ.  

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анхаа(103.26.194.142) 2022 оны 12 сарын 20

Амьдралдаа ганц удаа гоолиг хийж үзээгүй дуракуудын хэл нь сайн хөгжиж дээ.

0  |  0
durak(203.23.199.221) 2022 оны 12 сарын 20

xam durakuudaa mesii argentind delxiin abarga abchirlaa .. xel bembeg oilgood daraa n xuzaaraa xam durakuud miniee

1  |  0
Lionel(139.5.217.253) 2022 оны 12 сарын 20

Messi

1  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2022 оны 12 сарын 20

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2022 оны 12 сарын 20

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.59) 2022 оны 12 сарын 20

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Ba(184.151.190.75) 2022 оны 12 сарын 20

Argentina iluu baisaan, franciix 11-sch oruulj chadaxgui guideg l uls xaragdsan,

1  |  0
(73.37.56.46) 2022 оны 12 сарын 21

Азаар л Францыг хожлоошдээ хөөрхий

0  |  6
ми(192.82.72.68) 2022 оны 12 сарын 21

1982 онд Марадона гараараа гоол хийж аврага болж билээ. Аргентин их бохир тоглолттой хүслээ гүйцэлдүүлэхийн тулд муу бүхнийг сэдэж тоглодог ш дээ

1  |  7
би(192.82.72.68) 2022 оны 12 сарын 21

аргентин ФИФА-н шүүгчдийг тултал нь хахуулдаж дэлхийн аврага боллоо доо

4  |  7
Top