
Дэлхийн аварга болсон Аргентины шигшээ баг эх орондоо харилаа. Тэднийг баатрын ёсоор хүлээн авсан байна.

Шигшээ баг шөнийн 02.20 цагт Буэнос-Айрест газарджээ.

Нисэх буудалд хэдэн арван мянган фэн улаан хивс дэвсэн багаа хүлээн авав.

Дараа нь тусгай автобусанд суун, хотын гудамжаар аваргын цомоо үзүүлэн, явсан юм.

Одоогийн байдлаар Буэнос-Айресийн гудамжинд 3 сая хүн цуглаад байна.

Хэт олон хүн цугларснаас автобус урагшлахгүй байсан тул шигшээ багийг нисдэг тэргээр Хөлбөмбөгийн холбооны байранд авчирчээ.













Сэтгэгдэл ( 0 )