“Катар-2022” ДАШТ-ий 10 гол “Дайсан”

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 21

Катар өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ үйл явдлаар арвин болж өнгөрсөн. Ялалтын баяр, тамирчдын уран сайхан тоглолт гээд сайн сайхан зүйл олон байсан ч бас сөрөг явдал их тохиолдлоо. Хэл ам, хэрүүл шуугиан ч хангалттай гарсан билээ. Ингээд бид “Катар-2022” тэмцээний арван гол ДАЙСАН буюу сөрөг талын баатруудыг танилцуулж байна.  

1-р байр Гранит Жакагийн өдөөн хатгалга

Жака Косовогийн албани дүрвэгчийн гэр бүлд төрсөн. Тиймээс тэр Сербийг үзэн ядах нь ойлгомжтой. Жака Сербитэй хийсэн тоглолтын үеэр өрсөлдөгч багийнхаа сэлгээний тамирчидтай хэрэлдэж, хэлбэр дүрсээрээ доромжилж байлаа. Швейцарын багт түүнээс гадна хэд хэдэн косово гаралтай тоглогч байсны улмаас талбай дээр золтой л зодоон гарчихсангүй.

2-р байр Дэлхийг өмчилсөн Криштиану Роналду

Криштиану Роналду дэлхий өөрийг нь л тойрон эргэж байх ёстой гэж үздэгээ Катарт харуулсан. Эхний тойрогтоо гоол оруулж, тэмцээнийхээ салхийг аятайхан хагалсан ч хоёрдугаар тойргоос асуудлууд эхэлсэн. Уругвайтай хийсэн тоглолтод Бруну Фернандешийн өргөж өгсөн бөмбөг тэр чигээрээ яваад хаалганд орсон. Харин Роналду энэ бөмбөгийг өөрөө мөргөж оруулсан гэж үзэн, гоолын баяраа тэмдэглэсэн. Дараа нь нарийн технологийн тусламжтайгаар Роналдуг бөмбөгөнд хүрээгүйг баталсан юм. Гэвч тэр хэвлэл мэдээллээр өөрийгөө хийсэн гэж мэдэгдэн, багийнхаа андын гоолыг завших гэж оролдсоор байв. Өмнөд Солонгостой хийсэн тоглолтод дасгалжуулагч гарааны тоглогчдоо амраасан ч Роналду талбайд дээр гарсан. Тэр ДАШТ-д хийсэн гоолынхоо тоог нэмж, рекорд тогтоох л зорилготой байснаас багийн ялалт хамаагүй байв. Эцэст нь тэр сэлгээнд суусан, баг нь ч ялагдсан. Хасагдах шатанд Роналду сэлгээний тоглогч болон хувирсан байлаа.

3-р байр Уйлж байгаа Сонтой селфи хийсэн Ганагийн дасгалжуулагч

Хэсгийн хоёрдугаар тойрогт Өмнөд Солонгосын багт оноо маш хэрэгтэй байлаа. Гэвч тэд Ганад ялагдсан юм. Тоглолтын дараа талбай дээр уйлан суух Соныг хүмүүс аргадах гэж оролдоно. Харин гана дасгалжуулагч огт өөр зорилготой түүнд дөхөж очсон байлаа. Уйлж байгаа өрсөлдөгчөө хүчээр босгож, өөрөг зураг хийсэн энэ дасгалжуулагч “Катар-2022” тэмцээний нэгэн гол сөрөг этгээд нь байлаа.

4-р байр Гэрэл зурагчны хувцсаар гараа арчсан Маккенни

Хэсгийн хоёрдугаар тойргийн Англи – АНУ тоглолтод нэгэн хачирхалтай үйл явдал болсон. Маккенни талбайн гаднаас бөмбөгийг шидэж, оруулахаар бэлтгэж байлаа. Холхон шидэх гэтэл гар нь нойтон байдаг. Ийм тохиолдолд ямар ч хүн гараа өмсгөлөөрөө арчих нь тодорхой. Харин Маккенни яасан гэж бодож байна? Тэр гараа гэрэл зурагчны хантаазанд арчсан юм.

5-р байр Эмилиано Мартинесийн элдэв өдөөн хатгалга

Тэмцээний Шилдэг хаалгачаар шалгарсан Аргентины Эмилиано Мартинес “Алтан бээлий” шагналаа биедээ нааж, янз янзаар хөдлөн, өрсөлдөгч багаа доромжилсон. Дараа нь ялагдсан Мбаппед эмгэнэл илэрхийлж, Францын фэнүүдийг уурлуулсан. Пенальти цохих үеэр ч өрсөлдөгчөө стресстүүлэхээр янз бүрээр оролдож байлаа.

6-р байр Өдөөн хатгагч Леандро Паредес

Паредес хэзээ ч үлгэр жишээ тамирчин байгаагүй. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн ертөнцийн хамаг муу муухайг өөртөө шингээсэн тоглогч. Нидерландтай хийсэн тоглолтын үеэр шүүгч тоглолтыг зогсооход тэр уурлан, бөмбөгийг Нидерландын сэлгээнийхний суудал руу хамаг хүчээрээ өшиглөсөн. Мэдээж голландчууд уурлан босож, бараг зодоон болсон. Финалын тоглолтод тэр сэлгээгээр гарч ирээд л шууд Эдуарду Камавингаг унагаасан. Азаар Эдуарду гэмтээгүй билээ.

7-р байр  Хорватыг эзэмдэх гэсэн Канадын дасгалжуулагч

Канадын шигшээ багийн дасгалжуулагч Жон Хердман тун дажгүй багтай Катарт ирсэн. Даанч хэл ам нь багаа хорлож орхисон юм. Тоглолтын өмнө тэр “Би тоглогчдодоо юу хийхийг нь зааж өгсөн. Бид талбайд гараад Хорватыг бавах болно. Тэгээд л болоо, их амархан” гэж сэтгүүлчдэд ярьсан юм. Хорват даяар түүнийг үзэн ядсан бол тоглогчид нь талбайд гараад Канадыг 4:1 бут ниргэсэн. Канад ч хэсгээсээ шалгарч чадалгүй нутагтаа харьсан юм.

8-р байр Блогчинг зодсон Самуэль Это’О

Камеруны шигшээ баг холбооныхоо үйл ажиллагаанаас болж, хэсгээсээ шалгарч чадсангүй. Тус холбооны ерөнхийлөгч нь алдарт довтлогч асан Самуэль Это’О. Тэр холбоогоо удирдаад зогсохгүй, шигшээ багийн амьдралд байнга оролцдог. Хаалгач Андре Онана дасгалжуулагч Сонгтой муудалцаад түүнээс тусламж эрсэн. Харин Это’О үнэн зөвийг дэнслэхийн оронд хаалгачаа шууд хөөж орхисон. Дараа нь өөрийг нь бичиж байсан блогчинг өшиглөж, дэвссэн нь цахим ертөнцөөр тарсан билээ.

9-р байр Нидерланд – Аргентины дайн

Нисдэг голландчууд Аргентиныг ялах гэж янз бүрээр оролдсон. Талбай дээрх шударга өрсөлдөөнөөр ялахгүй нь гэж бодсон бололтой, өрсөлдөгчөө өдөөн хатгаж эхэлсэн билээ. Тоглолт тэнцэж дуусаад пенальти цохих болоход тэд цохихоор явж байгаа аргентин тоглогч бүрийн замд нь хөндөлдөн, сандраах гэж оролдож байлаа.

10-р байр Илүү үгтэй Кевин Де Брюйне

Дэлхийн АШТ-д түрүүлэх магадлал маш өндөр гэгдэж байсан Бельгийн шигшээ баг илүү үгнээсээ болж хасагдсан гэхэд болно. Багийн лидер Кевин Де Брюйне сэтгүүлчдэд багийн андууддаа итгэхгүй байгаагаа тэмцээний өмнө ярьсан. “Манай баг хэтэрхий хөгшин. Хамгаалагч нар их удаан” гэж хэлээд л багаа хоёр хувааж орхисон. Тэд бэлтгэл дээр хоорондоо муудалцаж, гар зөрүүлээд шившигтэйгээр Катарыг орхин одсон билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Lionel Andress Messi(59.153.115.240) 2022 оны 12 сарын 22

Ronaldo

0  |  0
Legend Messi(66.181.188.169) 2022 оны 12 сарын 24

Ugaasaa xojij yalj chadaagui bolxooroo ingediishdee ta xed archaatai baigaarai gulugnuudee

0  |  2
Aguu ronaldo(103.42.186.26) 2022 оны 12 сарын 24

Manai urnaldo ugaasaa lag ter hogiin tagjgar pessigee bogsondoo chih. Ronaldo garaand garaad bvgdiin bugsduh bsiin\n

3  |  3
Claudia(41.138.89.206) 2022 оны 12 сарын 24

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com

0  |  1
Top