Дэлхийн аварга Аргентины шигшээ баг өчигдөр шөнө эх орондоо харьсан. Тэд нийслэл Буэнос-Айрес хотод баярын парад жагсаал хийсэн бөгөөд нийт 4 сая хүн оролцсон гэсэн тоо байна. Хэт олон хүн цугларсан тул тамирчдын сууж явсан автобус гацаж, шигшээ баг нисдэг тэргээр замаа үргэлжлүүлсэн юм.
Жагсаалын үеэр нэг хүн амиа алдлаа. Үхлийн шалтгааныг цагдаагийн газраас тогтоохоор ажиллаж байна. Тэрээр мотоциклтой явж байсан бөгөөд унахдаа хүзүүндээ зүүсэн байсан Аргентины далбаанд боогдож амиа алдсан байх магадлалтай гэнэ.
Нийт 30 хүн гэмтсэний ихэнх нь гэрлийн шон, байшингийн дээвэрт авирч гараад унасан хүмүүс байна. Зарим хүн гүүр, байшингаас тамирчдын автобусны дээрээс үсрэн орох гэж оролдож байгаад унаж, хөлөө хугалж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )