Нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаал 18 дахь өдрөө үргэлжилж байна
Өнгөрсөн шөнө жагсагчдын гэрийг хүчээр буулгасан гэх мэдээлэлд Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2022.12.21/ тайлбар өглөө.
Ингэхдээ "Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө жагсаж буй иргэдтэй уулзаж, “Жагсагчдын удаа дараа тавьсан шаардлагын дагуу төр засгийн зүгээс гэр барьж, телевиз, интернетийн орчин зэрэг шаардсан зүйлсийг бүрдүүлэн ажилласан. Цаашид суулт зарласан иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болж байна. Иймд өмнө нь тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу Соёлын төв өргөөнд байрлах боломж нөхцөлийг бүрдүүлсэн тул та бүхэн харилцан ойлголцож, Соёлын төв өргөөнд орж байрлах хэрэгтэй” гэдгийг учирласан.
Энэ хугацаанд Эрүүл мэндийн байгууллагаас нийт 600 гаруй хүнд үзлэг хийсэн ба 29 хүн эмнэлэгт хүргэгдсэн. Цаашид жагсагчдын эрүүл мэндийн байдалд эрсдэл учирч болзошгүй байгаа тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатайг илэрхийлж, НЗДТГ-аас барьсан хоёр гэрийг буулгасан.
Харин жагсагчдын зүгээс Соёлын төв өргөөнд байрлах асуудал дээр нэгдсэн ойлголт, байр сууринд хүрээгүй талцсан байдалтай байна" гэлээ.
Өнөөдөр /2022.12.21/ Төрийн ордонд Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол болж байгаатай холбогдуулан жагсагчид яг одоо ордны гадна эмх замбараагүй байдал үүсгээд байна.
Тэд Төрийн ордонд нэвтрэх эрх аваагүй ч сонсголд орохыг шаардан, хувцсаа тайлж, эсэргүүцэл үзүүлж эхэллээ.
Тэд нүүрсний хулгайн нээлттэй сонсголд оролцуулахыг шаардаж, энэ шаардлагыг нь хүлээж авах хүртэл хувцасгүй суухаа илэрхийлж байгаа юм.
Нүцгэн суулт зарласан иргэдийг осголтын нэгдүгээр зэрэгт орсон гэдгийг эмчийн үзлэгийн баг сануулж, 2-3 хүн ухаан алдсаныг эмнэлгийн машинаар авч явжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Зорилго нь өөр өөр хүмүүс учраас тэгж бна
Далимдуулждаврагчид ихээ америкад ингэсэн шүршээд бороохойдрод баривчлаад аль хэдийн тараасан хууль ажлаа хийж бна гээд
Ардчилсан нэртэй АНУ, Европын орнуудад чинь жагсагчдыг баривчилж, чирж, бороохойгоор нүдэж, хүйтэн усаар шүржиж, амьсгал боогдуулагч цацаж жагсаалыг тарааж болдогийг бид өдөр бүр харж бна. Хууль бус жагсагчдыг Монголд яагаад тэгж болохгүй гэж...бид адилхан ардчилсан орон...жагсагчид хэт даварч бга юм биш үү?